Шилдэг Оюутны хөгжлийн албадыг урамшууллаа


"Оюутны хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд сургууль, хамт олноо манлайлан амжилттай ажилласан Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль /НХУС/ , Математик, байгалийн ухааны сургууль /МБУС/, Багшийн сургуулийн хамт олон болон МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн багш Т.Ариунжин нарыг МУБИС-ийн Захиргаанаас ӨРГӨМЖЛӨЛ, Мөнгөн шагналаар урамшуулан шагналаа. НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Агиймаа, МБУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга доктор Т.Ганбаатар Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга доктор Б.Булган, Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн багш Т.Ариунжин нартаа баяр хүргэж, баярын мэндийг хүргэн нийт хамт олных нь өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа