Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгууллаа


“ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТАРЪЯ”  өдөрлөгийн хүрээнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. МУБИС-ийн Дотоод ажлын алба, Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвтэй хамтран зохион байгуулж буй МУБИС-ийн ажилтан, албан хаагчид, ажилчдын  сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх энэ удаагийн сургалтыг “ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА САЙЖРУУЛАХ НЬ” сэдвээр БоСС-ийн  “Сэтгэл зүйн үйлчилгээний төв”-ийн багш, сэтгэл судлаач А.Баярхүү лекц уншлаа. Тус сургалтын  I хэсэг 2018 оны 11 сард зохион байгуулагдсан бол II  хэсэг нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ны энэ өдөр зохион байгуулагдаж  сургалтанд  МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын ажилтан, ажилчид идэвхитэй оролцлоо. Цаашид энэ сургалтан дээр тулгуурласан  Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах бөгөөд үүнийг  МУБИС-ийн  ажилтан, албан хаагчид, ажилчдад  сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр зохион байгуулах юм.

Дотоод ажлын алба