“Дээд боловсрол” сэтгүүлийн 2 дах дугаарт нийтлэх өгүүлэл шалгаруулна


“Дээд боловсрол” сэтгүүлийн 2 дах дугаарт нийтлэх өгүүлэл шалгаруулна

“Дээд боловсрол” сэтгүүлийн  2 дах дугаарт нийтлэх   эрдэм шинжилгээний өгүүллийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:

  1. Дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудын

тэргүүлэх чиг хандлага болон туршлага

  1. Дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр,

эрх зүйн орчин;

  1. Дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага

менежментийн өнөөгийнбайдал ба хөгжлийн асуудал;

  1. Дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
  2. Дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
  3. Дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
  4. Сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
  5. Дээд боловсролын чанар, үнэлгээ, дотоод, гадаад мониторинг;
  6. Сургалтын хөтөлбөрын боловсруулалт, хэрэгжүүлэлт, үнэлгээ;
  7. Дээд боловсрол- шинжлэх ухаан-инноваци;
  8. Оюутны төлөвшил хүмүүжил;
  9. Дээд боловсролын судалгаа
  10. Монгол улсын дээд боловсролын түүх
  11. Бусад

Сэтгүүлд ирүүлэх материал нь 1. Судалгааны өгүүлэл 2. Тойм өгүүллийн хэлбэртэй байна.

Мөн сургалт. судалгааны ажлын сайн туршлага, арга барил, санаачлага, онцлог дурсамж, түүхэн зураг гм зүйл ирүүлбэл редакцийн шийдвэрээр нийтэлж болно.

Материалыг  2018 оны 10-р сарын 20-ны дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.

Материал хүлээж авах хаяг: soyombo_alt2000@yahoo.com утас:   96616500

Өгүүллийн ерөнхий шаардлага

Өгүүлэл нь тодорхой судалгаа, туршилтын үр дүнд үндэслэж, шинэ санаа, санал дэвшүүлсэн, хавсралтанд байгаа бүтэц, заавар, журамд нийцүүлж, үг үсгийн алдаагүй бичигпсэн байвал зохино. Илгээж буй өгүүлэл, нийтлэл өмнө нь хэвлэгдээгүй, өөр сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээгдээгүй байна.  Бусдын бүтээлээс авсан эшлэл ба ашигласан материалыг APA загварыг баримтлан бичнэ (Хавсралт 1; 2; 3-аас үзнэ үү). Ашигласан материалд зөвхөн эшлэл авсан бүтээлийг бичнэ.

Өгүүлэл. нийтлэлийн хэлний шаардлага

Өгүүллийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичиж болох ба монгол, орос хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг англи хэл дээр, англи хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг монгол хэл дээр хөрвүүлсэн байна.  Мөн гадаадын түнш судлаачидтай хамтран бичиж болно. Өгүүллийн нэрийг англи хэл дээр хавсаргаж ирүүлнэ.

Өгүүлэл, нийтлэлийг хянан магадлах үйл явц

Өгүүллийг 1-2 шүүмжлэгч хянан магадлана. Шүүмжлэгчээр уншуулах болон хэвлэхтэй холбогдссон зардалд зориулж, нэг өгүүлэлд зохиогчоос 50000 төгрөгийг урьдчилан төлнө. Хэвлэхээр зөвшөөрч, шүүмжийн дагуу зохиогчоос хянан засварласан өгүүлэл  “Дээд боловсрол” сэтгүүлийн  2018 оны 2 дугаарт хэвлэгдэнэ. Данс: Голомт банк. ШУТИС-ийн (117-р) салбар. ДБСМН ТББ  1170003461, регистр 8095558

ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ 

ДЭЭД БОЛОВСРОЛ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ  

Хавсралт 1

ЭШ-НИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД БАРИМТЛАХ ЗААВАР

Үндсэн бичвэрийг А4 хэмжээний 10 хүртэл хүртэл нүүрэнд (5 хүртэл хуудас)  "Times New Roman" фондын 11pt өндрөөр, хуудасны зүүн захаас 2,2см, баруун, дээд доод захаас тус бүр 2.5см зайтай 2 багананд бичнэ. Үүнд ном зүйг оруулж тооцно.. Өгүүлэлд тавьж байгаа шаардлага, зааврыг баримтлаагүй, заасан хэмжээнээс илүү, материалыг хүлээж авах боломжгүйг анхаарна уу.

           Header, footer командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй.  Зүйлийг шинэ мөрнөөс,  эхэлж, мөр хооронд 1sp зайтай, мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэж, догол мөрийн өмнө 6 pt зай үлдээнэ.           

             Хүснэгт болон зургийг өгүүлэлд орсон дарааллаар тусгайлан дугаарлаж, хүснэгтийн нэрийг түүний баруун дээд талд, зураг дүрслэлийн (График, диаграмм, бүдүүвч, зураг г.м ) нэрийг доор нь мөр голлуулж  bold, italic хэлбэрээр 11pt өндөртэй бичнэ.  

 

Жишээ нь:

 

                     Хүснэгт 1.1 Нүүрснээс янз бүрийн уусгагчаар битум ялгасан дүн

                    Зураг 3.1 Цацраг идэвхит хар тугалганы изотопын хэмжилтийн гистограмм

 

График, диаграмм, зураг, хүснэгт зэргийг зөвхөн хар цагаан өнгөөр дагнаж, ялгац сайтай байвал зохино. Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG``BMP`,`GIF`өргөтгөлтэй буулгах.

Зураг (График, диаграмм,бүдүүвч г.м)-ийн мэдээллийн эх үүсвэрийг нэрний доор, (Хүснэгтийн мэдээллийн эх үүсвэрийг түүний доор) 12pt зай авч, 11pt italic хэлбэрээр бичнэ.

 

                                                                                                  Хавсралт 2 /ЭШӨ бичих загвар/

 

ӨГҮҮЛЛИЙН НЭР

(14 pt хэмжээтэй Bold том  үсгээр мөр голлон бичнэ. )

       Зохиогчийн овог нэр (үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ.)

      Эрдмийн зэрэг, цол, албан тушаал, салбар, тэнхимийн нэр, судалгааны ажлын салбар,

                                   чиглэл, байгууллага, аймаг хот, улс

                                           (12pt, мөр голлуулж бичнэ.)

Үндсэн сургууль, байгууллагын нэрийг товчлоод, салбар сургууль тэнхим, байгууллагын нэрийг товчлохгүй .

           Зохиогчтой харьцах цахим хаяг (үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж, доогуур зураасгүй бичнэ.)

Жишээ:     

    ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХАРЬЦУУЛСАН   СУДАЛГАА

Ц.Оюуна, Н.Уранчимэгb*

аМагистрантур, докторантурын албаны ахлах мэргэжилтэн, ШУТИС, УБ хот, Монгол улс (12pt italic)

b*Чикаго-Монгол сургуулийн захирал, Чикаго хот, Америкийн Нэгдсэн Улс

a И-майл: ts_oyun2005@yahoo.com

b*И-майл: urnaa.nam@yahoo.com

Хураангуй (12pt, Bold)

Хураангуйд өгүүллийн гол агуулгыг товч, тодорхой тусгаж, 250-300 үгтэй байна.

 (11pt хэмжээтэй,  italic- хэлбэрээр  бичнэ).

Түлхүүр үг  (12pt, Bold)

(11pt, Өгүүллийн агуулгыг илэрхийлэхүйц 4-5 үгийг нэр үгийн нэрлэхийн

 тийн ялгалын ганц тоонд бичнэ).

Оршил (12pt, Bold)

(11pt, бичвэрийн 5 % орчим, зүүн талдаа зэрэгцэх)

Судалгааны арга

Энэ хэсэгт судалгаа нь мэргэжлийн түвшинд хийгдсэн эсэхэд хариулт өгөхүйц

бөгөөд өгүүллийн бичвэрийн 10- 15%-ийг эзэлж байх.

Үүнд:

  • хэрэглэсэн судалгааны арга, аргазүй;
  • судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан хугацаа, түүвэр;
  • үр дүнг боловсруулж, задлан шинжилсэн аргазүй,  хэрэгсэл;

 

Yндсэн хэсэгт судалгааны үр дүнг үзүүлнэ.

Судалгааны зорилго-зорилт, (таамаглал) хэрхэн биелж, батлагдсаныг

үзүүлнэ. Үндсэн хэсэг өгүүллийн бичвэрийн 50- 60%-ийг эзэлж байх.                                         

Бүлгийн гарчиг         (12pt, Bold мөр голлуулж, том үсгээр )

Дэд бүлгийн гарчиг  (12pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

Хэлэлцүүлэг (12pt, Bold)

( 11pt, бичвэрийн 20- 30% байна)

Энэ хэсэгт өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр

 дүнтэй харьцуулсан дүн шинжилгээ, гарсан үр дүн нь онол практикийн

 ямар ач холбодолтой, практикт хэрхэн хэрэглэх зэргийг үзүүлнэ. Энэ нь

 дүгнэлт гаргах гол үндэслэл болно.

Дүгнэлт (12pt, Bold)

( 11pt, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцүүлж, Regular горимд бичих )

 Ашигласан материалын жагсаалт (12pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа  зэрэгцэх)

       ( 10pt өндөртэй, APA загварыг баримтлан italic- хэлбэрээр бичнэ.)

Ашигласан материалыг Монгол ба гадаад хэлээр бичигдсэнийг ялгаж бичнэ. Гадаад хэл дээрх бүтээлийг англи, орос, бусад хэлээр хэвлэгдсэн бүтээл гэж бүлэглэнэ.

Гурваас дээш хүмүүсийн хамтын бүтээлд эхний 3 зохиогчийн нэр, овгийг бичнэ.

Жишээ нь:

 l. Монгол хэлээр хэвлэгдсэн бүтээл

1. Бурмаа А., Дармаа Б., Дашцэрэн Л ба бусад, (2005), 2004 оны хүйтний улиралд Монголын хүн амын дунд эргэлтэнд байгаа томуугийн вирусийг тандан судалсан дүн. “ Халдвар судлалын Монголын сэтгүүл”2005.: №3(6): 1-15

2. Төмөрбаатар Н.,Балжинням Ш., Гөлгөө А ба бусад (1996), Материалын эсэргүүцэл. УБ.: 1996. 295х

3. Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. (1997), Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа ’’ // ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29) 41Ц хх.56-65

  • Гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээл  

1. Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С, (1986), с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986.с 775с.

Эшлэлийг “APA” загварыг баримтлан бичнэ (Тайлбарыг хавсралт 4-өөс үзнэ үү).

 

Зохиогчийн тухай (12pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

( 10pt өндөртэй, боловсролын зэрэг, эрдмийн цол, судалгааны ажлын чиглэл)

Талархал (12pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

(10pt өндөртэй, зохиогчоор оруулах боломжгүй боловч судалгаа хийх, боловсруулахад хувь нэмэр оруулсан байгууллага, хүмүүст хандсан  талархал.)

 

 

                                                                                                                                           

                                                                                                                                         Хавсралт 3

  ЭШ-НИЙ БҮТЭЭЛД ЭШЛЭЛ АВАХ  “АРА” ЗАГВАРЫН ТАНИЛЦУУЛГА

 

APA Citation Style (American Psychological Association): Энэ загварыг Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргадаг бөгөөд нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан болоод эдийн засаг, бизнесийн салбарын судалгааны бүтээлүүдэд эшлэл хийхэд түгээмэл ашиглагддаг загвар юм. Уг загварын онцлог нь “зохиогч-он сар” гэсэн мэдээллийг илүү анхаарч үздэг (Writer Resources, 2013).

APA загвараар эшлэл авахад 1. Эх бичвэр дотор эшлэл авах

                                                   2. Эшлэл авсан бүтээлийн жагсаалтыг эх бичвэрийн дараа бичдэг.

APA загварын дагуу эх бичвэрт эшлэл авахад зохиогчийн эх бүтээлээс авсан үндсэн санааг илэрхийлсэн өгүүлбэрийн ард зохиогчийн овог, бүтээлийн хэвлэгдсэн он, хуудсын дугаарыг бичнэ. Энэ загвараар бичвэрт эшлэл авахад үндсэн эх 40-өөс дээшгүй үгтэй тохиолдолд 1) шууд эшлэл авдаг (Writer Resources, 2013). Тухайлбал;

Улсаас хэлийг төлөвлөхдөө эхлээд үндэстний хэлийг сонгож дараа нь үндэстний цөөнхийн хэлд хэрхэн хандахаа шийдвэрлэнэ” Зэгиймаа.Ч, 2009, х-45.    Эсвэл

Доктор, профессор Ч.Зэгиймаа (2007) - гийн тэмдэглэсэнээр Улсаас хэлийг төлөвлөхдөө эхлээд үндэстний хэлийг сонгож дараа нь үндэстний цөөнхийн хэлд хэрхэн хандахаа шийдвэрлэнэ  (х-45) хэмээн судлаачид үзэж байна.

      Шууд эшлэл гэдэг нь ашиглаж байгаа эх сурвалжаас тодорхой хэсгийг хашилтын тэмдэгт ашиглан үг үсэг өөрчлөхгүйгээр шууд судалгааны ажилдаа авч хэрэглэхийг хэлж байна (Research and Citation).

Хэрвээ эшлэл авах эхийн хэмжээ 40 –өөс дээш үгтэй бол 2) тоймолж бичих; болон 3) найруулж бичих гэсэн хэлбэрээр судлаачдын оюуны бүтээлээс эшлэж авдаг. Тухайлбал;

Ашиглаж буй номонд: Интеграци гэдэг үг нь Integrationгэсэн англи үгнээс гаралтай бөгөөд аливаа “интеграци” гэдэг тухайн үйл ажиллагааны нэгдмэл цогц, залгамж чанарын хоршил гэсэн ойлголт бөгөөд “боловсролын интеграци” нь бие хүний хөгжлийн тухайн шатны хэрэгцээг хангахад чиглэсэн боловсрол тасралтгүй олгох үе шат, түүний бүх түвшингийн нэгдмэл залгамж чанарын хоршил юм (Ө.Ариунтуяа, 2009).

Тоймлохдоо: Судлаач Ө. Ариунтуяа (2009) өөрийн судалгааны ажилдаа интеграци гэдэг ухагдахууны гарал үүсэл болон тодрохойлолтыг өгснөөр боловсролын интеграцийг бие хүний боловсрол эзэмших үе шатууд, мөн боловсролын түвшин бүрийн хоорондын нэгдмэл залгамж чанарын хоршил юм хэмээн тодорхойлсон байна.

Тоймлох гэдэг нь судлаач эх сурвалжийг сайн уншиж ойлгосны үндсэн дээр тухайн эхийн гол санааг тэр эхэд байгаа зарим үгс, нэр томьёог ашиглан судалгааны ажлынхаа агуулгыг баяжуулахыг хэлнэ. Тоймлон бичих аргаар бусдын санааг ашиглах нь ихэвчлэн үндсэн эх сурвалжаас бага хэмжээтэй байдаг (Research and Citation).

Ашиглаж буй номонд: Боловсролыг хүмүүст мэдлэг, чадвар, дадал системтэй эзэмшүүлэх үйл явц; бие хүнийг амьдралд бэлтгэх чухал нөхцөл; хүмүүсийг урлаг соёлтой ойртуулах, түүнийг эзэмших гол хэрэгсэл; тасралтгүй төрөлжин арвижах байнгын үйл ажиллагаа гэх мэтээр үзэж судалж ирснийг нэгтгэж бие хүний хөгжил, төлөвшил болон зан үйлтэй холбож боловсролын олон талт үйл явцад авч үзэх шаардлагатай юм (Л.Жамц, 2009).

Найруулан бичихдээ: Доктор, профессор Л.Жамц (2009) боловсрол гэдэг ухагдахууныг тайлбарлахдаа хүн амьдралынхаа явцад олон зүйлийг таньж мэдэн амьдралынхаа туршид хэвшүүлэн зуршил болгож улмаар нийгмийн харилцаанд оролцож аливааг үзэх үзэл бодол төлөвшиж, хөгжих нийгмийн олон талт тасралтгүй үйл явцыг боловсрол гэж тодорхойлсон байна.

Найруулан бичих гэдэг нь судлаач ашиглаж буй эх зохиолд өгсөн мэдээллийн утгыг өөрийн ойлгосон байдлаар тайлбарлаж бүтээлдээ ашиглахыг хэлэх бөгөөд эхэд дурдсан нэр томьёоноос тун цөөхнийг авч хэрэглэнэ (Shinebayar.N, 2014).

APA загварын дагуу ашигласан бүтээлийн жагсаалтад эшлэл авсан бүтээлээ тусгахдаа зохиогчийн нэрийг бус овгийг үсгийн дараалалаар мөн бүтээлийн хэвлэгдсэн оны дараалалаар бичдэг.

                             I үсэг зохиогчийн овог бөгөөд үсгийн дарааллаар N–ийн өмнө байрлаж байна

  1. Hexham, I. (2005). The Plague of Plagiarism: Academic Plagiarism Defined. Irving Hexham's Page, 1. Retrieved from Academic Plagiarism: http://people.ucalgary.ca/~hexham/
  2. Shinebayar.N. (2014, 11 20). Retrieved from Slideshare.net: http://www.slideshare.net/shinebayarshineeee/ss-41811497