"Газарзүйн боловсрол-Багшийн оролцоо-2018" үндэсний форум боллоо


Математик, Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэгээс хамтран "Газарзүйн боловсрол-Багшийн оролцоо-2018" үндэсний форумыг 2 дахь удаагаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж тус форум нь ЕБС-ийн Газарзүйн сургалтын өнөөгийн байдал, сурах бичиг, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүний хангамж, багшийн хөгжлийн талаарх асуудлыг их, дээд сургууль, ШУА, ЕБС-ийн багш нарын дунд хэлэлцэн, санал зөвлөмж боловсруулж цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тогтоон БСШУСЯ, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт нэгдсэн зөвлөмж хүргүүлэх юм. Ингээд тус форумд нийслэл хот, орон нутгаас хүрэлцэн ирж оролцсон бүх эрдэмтэн багш, судлаачид, ЕБС-ийн багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.