Монгол судлалын төвөөс мэдээлэв


МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал доктор дэд проф. Г. Цогзолмаа, Монгол судлалын төвийн эрхлэгч доктор, профессор Ц. Өнөрбаян нар 2017 оны 6 дугаар сурын 9-15-нд  Мүгдэн Багшийн их сургуульд зочилж “БНХАУ-ын Умардын цөөн тоот үндэстний соёл судлалын төв болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн  НХУС-ийн Монгол судлалын төвтэй хамтран ажиллах санамж бичиг” боловсруулж гарын үсэг зурав.
МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч проф. Ц.Өнөрбаян 2017 оны 7 сарын 18-25-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Алтайн соёл иргэншил ба Алтайн төрөл хэлт ард түмэн” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцож “Киргиз дэх Хар голын Халимагуудын гарал үүсэл, хэл аялгууны асуудалд” гэсэн илтгэл хэлэлцүүллээ. 
2017 оны 8 дугаар сарын 25-28-нд БНХАУ-ын Улаанхад дээд сургуулиас зохион байгуулсан “Орчин үеийн хэл шинжлэл ба танин мэдэхүйн онол” сэдэвт хуралд Монгол судлалын Төвийн эрхлэгч проф. Ц. Өнөрбаян урилгаар оролцож “Монгол хэлэнд туссан орон зай, зүг чигийн сэтгэлгээний онцлог” гэсэн илтгэл хэлэлцүүлэв.