Доктор (Ph.D)-ын диплом гаруулав


МУБИС-ийн докторантурын сургалтын бүрэн хөтөлбөрийг дүүргэн Доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсан Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн багш Ц.Буянхишигт Боловсрол судлалын ухааны докторын дипломыг өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ. Тэрээр "Монгол бичгийн цагаан толгойн үсгийг сав, шим ертөнцийн юмс үзэгдэлтэй холбон заах арга ба үр дүн" сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд түүний эрдэм шинжилгээний ажлыг НХУС-ийн Монгол хэлний тэнхмийн багш, доктор, профессор А.Цог-Очир удирджээ. Ингээд доктор Ц.Буянхишигтээ болон хамт олон, шавь нар, гэр бүлийнхэнд тань халуун баяр хүргэж, сайн сайхан, амжилтыг хүсье.