“Үйлийн судалгаа ба мэдлэгийн олон талт байдал” эрдэм шинжилгээний хурал болно


Нэг. ХУРЛЫН ЗОРИЛГО БА ЧИГЛЭЛ 

Колумбийн Картахена хотын Колумбийн Үндэсний Их Сургууль дээр 2017.06.12-16нд Америк тивийн Үйлийн Судалгааны Холбоо (ARNA - Action Research Network of the Americas)-ны V эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зохиогдох Мэдлэгийн Ардчиллын Дэлхийн Анхдугаар Чуулганы (1st Global Assembly for Knowledge Democracy) бүс нутгийн семинар (regional workshops) нь  тогтвортой нэгэн дэлхий ертөнцийн төлөө эпистемологи, үзэл суртал (ideological) болон улс төрийн ялгаанууд нь ямар хэмжээнд хүртэл нийцэн зохицож болох асуултад хариулах зорилгоор зохион байгуулагдана. 

Монгол улсад энэ нь  “Үйлийн судалгааны арга зүй Монгол улс дах мэдлэгийн олон талт байдал (боловсролын ардчилал)-г хэрхэн хөгжүүлж байна вэ?” 
(How does action research methodology advance democratization of education in Mongolia?)  сэдвийн хүрээнд явагдана.  

Үйлийн судалгаа, мэдлэгийн олон талт байдал, ардчилалын сэдвээр хийх энэ семинар хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авна. Тухайлбал, мэдлэгийн олон талт байдлын үйлийн судалгааны бүтээлүүд нь дараах асуултад хариулахаас гадна үүнээс илүү өргөн цар хүрээг хамарч болно.  
i.    What knowledge ecologies are appropriate/recognized for our context? And
why?

Монголын нөхцөлд мэдлэгийн ямар экологи илүү тохиромжтой вэ? Яагаад? 

ii.    How can we (do we) address the democratization of knowledge within our
teaching and research?

Багшлахуй ба эрдэм шинжилгээ, судалгаанд мэдлэгийн ардчиллыг хэрхэн авч үздэг вэ? Хэрхэн авч үзэж шийдвэрлэж болох вэ? 

iii.    What are the political and pragmatic implications of knowledge democratization?
What principles/philosophies might inform them?

Мэдлэгийн ардчиллын улс төрийн ба прагматик нөлөө нь юу вэ? Ямар зарчим/ философиор үүнийг илэрхийлэх вэ? 

iv.    What research methodologies might advance such knowledge?
Ийм мэдлэгийг судалгааны ямар арга зүйгээр гүнзгийрүүлж болох вэ?     
Уг семинарт тавьсан илтгэл хэлэлцүүлгийн тайланг нэгтгэж Колумбийн Үндэсний Их Сургууль дээр зохиогдох Мэдлэгийн Ардчиллын Дэлхийн Анхдугаар Чуулган руу явуулна. Дараах вебсайтаас чуулганы талаарх мэдээллийг авч болно. 

https://knowledgedemocracyorg.files.wordpress.com/2016/11/global-assembly-participatory-workshops1.pdf
 
https://knowledgedemocracy.org

Хоёр. ХУГАЦАА 

Хэлэлцүүлэг МУБИС-ийн I байрны 211 тоот танхимд 2017.04.15-ны өдрийн 10.00 цагт эхэлнэ.  
•    Шаардлага хангасан англи хураангуй бүхий монголоор бичсэн үйлийн судалгааны өгүүллийг 2017.03.20-ны дотор bolormaa@msue.edu.mn хаягаар хүлээн авах ба хурлын зохион байгуулах комисс илтгэлүүдийг сонгон шалгаруулна.   
•    Сонгогдсон өгүүллийн хариуг 2017.04.03-нд цахим шуудангаар мэдээлнэ. 
•    Сонгогдсон өгүүллийн (power point) үзүүлэнг монгол ба англи хэлээр  2017.04.10-нд bolormaa@msue.edu.mn хаягаар хүлээн авна. 
•  2017.04.15-нд хэлэлцүүлсэн илтгэлийн өгүүллийн англи орчуулгыг   2017.04.24-ны дотор bolormaa@msue.edu.mn хаягаар хүлээн авч нэгтгэж, тайланг бичиж Мэдлэгийн Ардчиллын Дэлхийн Анхдугаар Чуулган руу цахимаар илгээнэ. 

Гурав. ХАМРАХ ХҮРЭЭ 

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, боловсролын судалгааны хүрээлэн, ерөнхий боловсролын сургуулийн үйлийн судлаач багш нар хамрагдана. 

Дөрөв. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

(i)    Өгүүллийн хураангуйг англиар 250 үгэнд багтаан бичнэ. 
(ii)    Өгүүллийн хэмжээ A4 цаасны 5-7 хуудас байна 
(iii)    Эхийн мөр хоорондын зай 2.0, цаасны захын зай дөрвөн талаасаа 1 инч (2.54 см), үсгийн өндөр 12 pt, Times New Roman 12-оор бичих 
(iv)    Илтгэлийн файлыг сэдэв ба зохиогчийн нэр, овгийн эхний үсгийн хамт  дурьдаж нэрлэх. Тухайлбал: Anand B._Motivation 
(v)    Ишлэл зүүлт, номзүйг APA (American Psychological Association) загварын дагуу хийнэ. Энэ талаарх гарын авлагыг МУБИС-н эрдэм шинжилгээний албанаас худалдан авч болно.  (Утас: 9919 3798)
(vi)    Илтгэлийг Microsoft Office Word файлаар цахим шуудангаар хугацаандаа ирүүлэх 
(vii)    Нүүр хуудсанд дараах хүснэгтийг бөглөсөн байна. 

First name  

 

Last name  

 

Title/ Position 

 

Paper title

 

Full address of institution

 

Phone number

 

Email

 

 

 

 

 

 

 

 

 

Тав. ЦАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Илтгэл тавих хугацаа: 15 минут

Асуулт хариулт: 5 минут

Холбоо барих утас:     Б.Болормаа: 99 14 87 70

Хэлэлцүүлгийг зохион байгуулах комисс