Гурав дахиа магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна


МУБИС нь их, дээд сургуулиудаас анхны магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудын /1998 он/ нэг билээ. Хоёрдахь магадлан итгэмжлэлд 2004 онд амжилттай орж байсан. Энэ онд 3 дахь удаагаа байгууллагын магадлан итгэмжлэлд орохоор өөрийн үнэлгээний тайлангаа бичиж БМИҮЗ-д хүлээлгэн өгөөд байна. Ийнхүү БМИҮЗ –ээс томилогдсон үндэсний шинжээчдийн баг МУБИС дээр 2018 оны 5-р сарын 16-18-ны өдрүүдэд хүрэлцэн ирж, өөрийн үнэлгээний тайлангийн дагуу магадлах, нотлох, танилцах үйл явц эхлэх гэж байгаатай холбогдуулан ажлын хэсгүүд хуралдаж бэлтгэл ажлыг хангах асуудлаар хэлэлцлээ. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан Сургалт эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Хяналт-үнэлгээний албаны дарга Д.Хишигбаяр нар зөвлөмж хүргүүллээ. Ингээд МУБИС-ийн нийт хамт олондоо 3 дахь удаагийн байгууллагын магадлан итгэмжлүүлэх ажилдаа амжилт гаргахыг хүсье. 

Т.Дуламрагчаа