“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ИЙН 1 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ


Жилийн өмнө нээлтээ хийж байсан МУБИС, Япон улсын Нагоя их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн 1 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны тайлангийн арга хэмжээ 2017 оны 6-р сарын 7-нд МУБИС дээр өргөн хүрээтэй боллоо. Тус арга хэмжээнд Ногая Их сургуулийн ерөнхийлөгч доктор, профессор  Мацүо Сейичи профессор багш нарынхаа хамт хүрэлцэн ирж оролцсон нь онцлог нэгэн үйл явдал болов.  
Ойд зориулсан арга хэмжээний үеэр хоёр талын эрдэмтэн багш нар өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа дэлгэрэнгүй тайлагнаж, хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдод хүүхдийн хөгжлийг  дэмжих онол арга зүйн тулгамдсан асуудлуудаар лекц, сургалт зохион байгуулсан нь ач холбогдолтой, талархлыг хүлээсэн арга хэмжээ байсан юм. 

МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааны тайлан, сургалтын үйл ажиллагаанд Япон улсаас Нагоя Их Сургуулийн ерөнхийлөгч доктор, профессор МАЦУО СЕЙИЧИ, Нагоя Их Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн доктор, профессор ИСОДА ФУМИО , Нагоя Их Сургуулийн Сургалт, Гадаад харилцааны албаны дарга, доктор,  профессор ОНО ЮКИЦҮГҮ, Нагоя Их Сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, судалгааны төвийн захирал, доктор КАНАИ АЦҮКО, Нагоя Их Сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, судалгааны төвийн профессор НОМУРА КЕНЖИ, Нагоя Их Сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, судалгааны төвийн профессор КАНЕКО ХИТОШИ, Нагоя Их Сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, судалгааны төвийн мэргэжилтэн ВАКАБАЯШИ СҮМИНО нар хүрэлцэн ирсэн бол Монгол улсаас  Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Ц.Оюунбат, Багшийн сургуулийн захирал доктор, профессор Д.Мандах, Багшийн сургуулийн дэд захирал доктор Б.Булган, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Эрдэм шинжилгээний албаны дарга,  доктор, Я.Шийлэгмаа, Нагоя Их Сургуулийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Д.Гангабаатар нар болон  хот, хөдөө орон нутгийн ЕБС, цэцэрлэгийн багш нар, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Жайка, Хүүхдийг ивээх сангийн багш, ажилтан нар хүрэлцэн ирж оролцсон юм. Тухайлбал: Хүслийн ордон цэцэрлэг, Дарханы 7-р цэцэрлэг, 186-р цэцэрлэг, 55, 25, 63, 121-р сургуулиуд, Орчлон сургууль, Аутизмын холбоо, Дауны холбоо, Тусгай хэрэгцээт боловсролын  ангийн оюутан,  магистрантууд тус сургалт, арга хэмжээнд хамрагдлаа.
Ингээд “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон бүх гадаад дотоодын эрдэмтэн багш нар судлаачид, оюутан залуус, багш нарт баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсэж сайн сайхныг ерөөе.