Хоёр дахь “ТОМ НОМ” хэвлэгдлээ


МУБИС-ийн эрдэмтэн багш нарын ”БАБУ, БҮЛТҮҮШ ХОЁР” нэртэй 2 дахь цуврал  “ТОМ НОМ” төрөв. Cургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан ”БАБУ, БҮЛТҮҮШ ХОЁР”  “Том ном”-ын зохиогчоор Багшийн сургуулийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй, зөвлөхөөр профессор Д.Наранцэцэг, зураачаар Б.Түвшинсүрэн нар тус тус ажилласан бол арга зүйн багийн гишүүдээр МУБИС-ийн СӨБС-ийн багш доктор Т.Цэндсүрэн, Б.Төртогтох, Г.Батжаргал нар хамтран ажилласан байна.  Энэхүү хүүхдийн цуврал бүтээл нь хүүхэд багачуудад багаас нь эх дэлхийгээ болон байгаль ан  амьтныг хайрлан хамгаалж сурахыг ухааруулахыг зорьжээ. Цаашдаа “Том ном”- багийн гишүүд уг номыг хэрхэн тухайн насны уншигчдад хүргэх талаар  багш нарт арга зүйн сургалт явуулж, цувралаа үргэлжлүүлэн туурвихаар  төлөвлөж байгаа ажээ. Энэхүү цуврал ТОМ НОМ нь МУБИС-ийн санхүүжилтээр Эрдэм шинжилгээ инновацийн албаны захиалгаар бүтээгдсэн юм. Ингээд хүүхдийн сэдэвт зохиол бүтээл нэн хэрэгцээтэй байгаа цаг үед эрдэмтэн багш нар маань шинэхэн бүтээлээ гардан авсан нь сайхан үйл юм. Багш нартаа талархал илэрхийлж, шинэ оны мэндийг хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүсье.