ХБНГУ-ын Бохумын Их Сургуулийн профессор сургалт хийлээ


МУБИС-ийн "Сургалтын хөтөлбөр-Багшийн хөгжлийн алба", "Багшийн хөгжлийн төв", "Мэдээллийн технологи-зайн сургалтын алба" санаачлан хамтын ажиллагаатай ХБНГУ-ын Бохумын Их Сургуулийн багш нарын онлайн уулзалт, Англи хэлний сургалтыг 2018 оны 9-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Онлайн уулзалт семинарт НХУС-ийн Гадаад хэлний тэнхимийн багш нар, МУБИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн Англи хэлний багш нар, Архангай, Завхан, Дорнод, Ховд аймгийн Их сургуулиудын нийт 80 гаруй багш хамрагдан Бохумын Их Сургуулийн багш Ph.D Karin Pittner болон DAAD-ын төлөөлөгч Dr.Prof.Daniel Pottman нар “Corpus lingiustics as a tool for language teaching”, “Plain language in foreign language learning” сэдвээр сургалт явуулж, оролцогч багш нартай хэлэлцүүлэг өрнүүллээ. Сургалтын зорилго нь Англи хэлний багш нарын судалгаа, сургалтын аргазүйн чадварыг нэмэгдүүлэх, Хэлшижлэлийн ухааны шинэлэг ойлголтыг таниулах, цаашид хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлуудыг хийхэд чиглэгдэв.

Т.Дуламрагчаа