ДУТС-ийн оюутнууд тайлан үзэсгэлэн гаргалаа


ДУТС-ийн Хувцас дизайны I-IY ангийн оюутнууд энэ хичээлийн жилийн 2-р улиралд Хувцас дизайны үндэс (I курс), Хувцасны зохиомж-1 (II курс), Тайзны урлаг, гоо засал (III), (IY) зэрэг мэргэжлийн хичээлээрээ сурч мэдсэн мэдлэг чадвараа харуулсан бүтээлийн тайлан үзэсгэлэнг гарган эрдэмтэн багш нар, оюутнууддаа үзүүллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 40 гаруй оюутны 3900 орчим бүтээл дэлгэгджээ. Мэргэжлийн хичээлийг залуу багш Ц.Төгс-Уран удирдсан юм. Энэ улирлын оюутны бүтээлийн тайлан үзэсгэлэн нь бүтээлээс гадна хувцасны үзүүлбэр /шоу/ зэрэг гарсан нь онцлог бас чадварлаг байлаа хэмээн багш нар нь дүгнэлээ. Зураг зүйн тэнхимийн эрдэмтэн багш нар, оюутнууддаа амжилт хүсье.