МУБИС-д багш шалгаруулж авна


ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

Монгол улсын төрийн болон гадаадын их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос, болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй,  багшийн ёс зүйг сахидаг байх.

Бүрэлдэхүүний сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тавигдах тусгай шаардлага

1

Багшийн сургууль

Хөгжим, арга зүйн багш

1

Магистраас дээш зэрэгтэй, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй байх

Сурган, сэтгэл судлалын багш

1

Сэтгэл судлал, боловсрол судлалын доктор /Ph.D/-ээс дээш зэрэг, цолтой, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байсан туршлагатай, англи болон бусад гадаад хэлний мэдлэг чадвартай /эрэгтэй/ багш байх

2

Урлаг, биеийн тамирын сургууль

Хөгжмийн онолын/ гармони/ багш

1

Төгөлдөр хуур, лимбэ, нотны программ, хөгжмийн найруулгыг тус тус хавсран заах чадвартай байх

Үндэсний хөгжмийн багш

2

Морин хуур, хуучир, төгөлдөр хуур, ятга, шанз, төгөлдөр хуур, хөгжмийн найруулгыг тус тус хавсран заах чадвартай байх

Найрал дууны багш

1

Ёочин, төгөлдөр хуур, найрал дууны найруулга, дуулах ур чадварыг тус тус хавсран заах чадвартай байх

Нийт багшийн тоо

6

 

Бүртгэл: 2017 оны нэгдүгээр сарын 05-15-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:                            
 -     CV монгол хэлээр                        
 -     Бакалавр, магистр докторын дипломын баталгаажуулсан хуулбар                        
 -     Төрийн албан хаагчийн анкет                        
 -     Ажил байдлын тодорхойлолт                        
 -     Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар                        
 -     Цээж зураг 3 хувь /3*4/                        
 -     Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр                        
 -     Шалгалтын хураамж 20.000 төгрөг тус тус авч ирнэ үү                        
                            
Шалгалт: 2017 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд дараах чиглэлээр явагдана.                            
Үүнд:                            
1    Эхний ярилцлага                        
2    Мэргэжлийн шалгалт                        
3    Гадаад хэл /Англи, орос болон бусад хэл/                        
4    Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар                        
5    Боловсрол судлалын орчин үеийн асуудлууд                        
6    Нэгдсэн ярилцлага                        
                            
Жич: Тухайн шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгохгүй гэдгийг анхаарна уу                            
                            
                            

Холбогдох утас:311547, 99957309                            
                            
Хөтөлбөрийн нэгдсэн алба