Улсын 1-р төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар гэрээ байгууллаа


МУБИС-ийн багш, ажилтан, албан хаагчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон гэрээний хавсралтад заасан нөхцлөөр хөнгөлөлттэй үнээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ, оношлогоо хийх, МУБИС-иас тус эмнэлэгийн 2 өрөөг бүрэн тохижилт хийж, графикийн дагуу багш, ажилтнуудаа хэвтүүлэн эмчлэхэд хамтран ажиллах, Сурган заах аргазүй болон Сэтгэл судлалын чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хамтран ажиллахаар ийнхүү талуудыг төлөөлж МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн ерөнхий захирал Д.Чулуунбаатар нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсгийг өнөөдөр харилцан зуралцлаа. Багш ажилтнуудынхаа нийгмийн асуудал болоод эрүүл мэндийн төлөө чухал санаачлага бүхий хамтын ажиллагааг хэрэгжүүлэх болсон талуудын цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Гарын үсэг зуралцах үед МУБИС-ийн удирдах ажилтнууд болон УНТЭ-ийн Эмнэлзүйн сургалт судалгааны төвийн дарга Б.Энх-Учрал нар байлцав.

Т.Дуламрагчаа