МУБИС EURASIA-PACIFIC UNINET ХОЛБООНЫ ГИШҮҮНД ЭЛСЭВ


МУБИС-ийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор Ц.Бурмаа Австри улсын Вена хотноо 2019 оны 5 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европ, Ази, Номхон далайн орнуудын их сургууль, шинжлэх ухааны байгууллагын сүлжээ /Eurasia-Pacific Uninet/-ний VI их чуулганд оролцож, “МУБИС-ийн Багш боловсролын өнөө ба ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр чуулганд хүрэлцэн ирсэн гадаадын их, дээд сургууль, хүрээлэнгүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаарх уулзалтуудыг зохион байгуулав. Түүнчлэн UNINET холбооны ерөнхийлөгч ноён Рауштай МУБИС тус холбооны гишүүнд элсэх гэрээнд гарын үсэг зурсан юм. "Eurasia-Pacific Uninet" байгууллага нь Номхон далайн орнуудын 171 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын гишүүнчлэлтэй бөгөөд МУБИС 172 дахь гишүүн байгууллага боллоо.

Энэхүү байгууллагад МУБИС гишүүн болсноор манай багш, судлаачид гурван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болов. Европ, Ази, Номхон далайн улсуудын их, дээд сургуулиудын холбооны Ernst Mach EURASIA-PACIFIC UNINET тэтгэлэг зарлагдаж байна. Уг төсөл нь Австрийн засгийн газраас гадаад бодлогын хүрээнд олон улсын дээд боловсролын хамтын ажиллагааг дэмжих тэтгэлэг болно. Өнөөдөр UNINET төслийн хүрээнд Монголын их, дээд сургуулиуд болон ШУА-ийн нийт 200 гаруй багш нар доктор болон докторын дараах тэтгэлэгт хамрагдаад байна. 2015 оноос Эрнст Мах нэрээр зарлагдаж байгаа уг тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл дараах холбоос хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аван, бүртгүүлэх боломжтой: http://oead.grants.at/out/default.aspx…

МУБИС тус тус байгууллагын гишүүнээр элссэн явдал нь гадаад харилцаанд шинэ гарц нээж, багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжийг бий болгов. 
МУБИС-ийн багш нар дараах тэтгэлэг хүртэх боломж нээгдэж байна. Үүнд:
Докторын сургалтын тэтгэлэг /Ph.D./
• Тэтгэлэг олгох хугацаа: 6 сар
• Тэтгэлэгийн хэмжээ: сар бүр 940 евро
Докторын дараах сургалт /Post-Doc/
• Тэтгэлэг олгох хугацаа: 6 сар
• Тэтгэлэгийн хэмжээ: сар бүр 1040 евро

МУБИС-ийн Гадаад харилцааны алба, 
Эрдэм шинжилгээ -инновацийн алба