Мэдээлэл зүйн тэнхимийн 2017 оны Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн шилдэгүүд тодров


МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн 2017 оны Оюутны эрдэм шинжилгээний хуралд нийт 42 оюутан 30 гаран илтгэл болон бүтээлээрээ оролцлоо. Үүнээс : Шилдэг илтгэлийн уралдаанд шилдэгүүдээр: 

I байр:  “Блумын таксаноми ашиглан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй”, А.Амартүвшин / МЗБ-4б/
II байр: “ Big data in education” А.Алтанцэцэг / МЗМ-4б/
III байр: “ ЕБС-д сурагчдын програмчлах сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлж буй байдал” Г.Сүлдбаяр, П.Ариунжаргал, Г.Мөнхбаясгалан /МЗБ-3/
III байр: “WIKI сайтыг үүсгэж хөгжүүлэх, хэрэглээ” Э.Анхцэцэг /МЗМ-4/ нар тус тус эзэлжээ.

Бүтээлийн уралдаанд ирсэн нийт 18 бүтээлээс:
I байрт:  “Автомашины дугаар таних төхөөрөмж” Э.Батзориг, П.Уранчимэг, Ц.Пүрэвжаргал, Б.Халиун/ МЗБ-3/ 
II байрт:  “Гэрийн автоматжуулалтын систем” П.Чинзориг / КПХ-4/
III байрт: “Замын хөдөлгөөний түгжрэлийн систем”, Ц.Солонго / КПХ-4/
III байрт: “Шүдний эмнэлгийн програм” М.Хүрэлхүү / МЗМ-4б/ нарын бүтээлүүд тус тус шалгарч 2017 оны шилдэгүүдээр тодров. Ингээд уламжлалт тус уралдаанд идэвхтэй оролцсон болон шилдэгээр шалгарсан бүх оюутнууддаа талархал дэвшүүлж, сурлагын өндөр амжилтыг тэнхмийн багш нар болон ангийн хамт олны өмнөөс хүсэн ерөөе.