2019 оны Шатрын аваргууд тодорлоо


МУБИС-ийн 2019 оны БАГШ НАРЫН ӨДРИЙН НЭРЭМЖИТ СПОРТЫН ТЭМЦЭЭН Шатрын тэмцээнээр амжилттай эхэлж, шилдэгүүдээ тодрууллаа. Ингээд энэ жилийн шилдэг шатарчдаар:
Эрэгтэй:
Алтан медаль- Ч.Болдбаатар /НХУС/
Мөнгөн медаль- А.Бат-Очир /БТС/
Хүрэл медаль - Ц.Батхүү /МБУС/

Эмэгтэй:
Алтан медаль- Г.Энхмаа /Лицей сургууль/
Мөнгөн медаль-М.Хишиг-Ундрах /БоСС/
Хүрэл медаль- Д.Сэлэнгэ /ДУТС/ нар тус тус тодорчээ.

Тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй 20 гаруй тамирчид тойргийн системээр тоглон, нэг тоглогч 7-н өрөг тоглож дүнгээ гаргасан байна. Ингээд шилдэг шатарчин багш нартаа баяр хүргэж, нийт оролцогчид, БТТ-ийн хамт олондоо талархал илэрхийлэн дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт хүсье.

Т.Дуламрагчаа