АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО


Ази судлал нь бүс нутаг судлал, түүх, хэл шинжлэл, соёл судлал зэрэг олон чиглэлийн судалгаанд суурилсан салбар дундын томоохон чиглэл юм. Дэлхийн олон орны тэргүүлэх сургуулиуд Ази судлалын чиглэлээр шаталсан сургалт эрхэлж байгаагаас гадна шинжлэх ухааны хүрээлэн, судалгааны байгууллагууд энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулж, эрдэмтэн, багш, судлаачид судалгааны олон арван ном бүтээл туурвисаар байна.

Тус хурлын зорилго нь Зүүн Ази болон Ойрхи Дорнод судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, Ази судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд оршино.