“БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ,ШИЙДЭЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно


Хурлын зорилго:

Бага боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлахын зэрэгцээ судлаачдын илтгэлүүдийг эмхтгэх

Зохион байгуулагч :  МУБИС-ийн Багшийн сургууль

Хурлын зохион байгуулалт:

  • Үндсэн хуралдаан: Урлаг зал
  • Салбар хуралдаан: Багшийн  сургуулийн 3-р давхрын 314 тоот танхим
  • Багшийн  сургуулийн 2-р давхрын  212 тоот танхим

Үндсэн хуралдаан: БАГА Боловсрол: АСУУДАЛ,ШИЙДЭЛ

Нэгдүгээр салбар хуралдаан: БАГА Боловсролын БАГШ БЭЛТГЭХ төлөвлөгөө, хөтөлбөр-ХӨГЖИЛ

Хоёрдугаар салбар хуралдаан: БАГА ангийн сурагчдын судалгаа ,АРГА ЗҮЙН ХӨГЖИЛ

Илтгэлд тавих шаардлага:

“БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ,ШИЙДЭЛ” сэдэвт олон улсын хурал нь судалгаанд суурилсан,  тулгамдсан асуудлыг дэвшүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон илтгэлийг цахим хэлбэрээр  2017 оны  03-р сарын 15- ний дотор цахим шуудангийн boyun_mon@yahoo.com,tumentsetseg@yahoo.com  хаягаар ирүүлнэ.

  1. Илтгэлийн файлыг нэрлэхдээ  сэдэв, зохиогчийн нэр, оныг дурдана. Сэдвийн  томьёолол нэг үгээс илүүгүй байна. Тухайлбал: Jadambaa B._Motivation_2015
  2. Илтгэлийн  сэдвийг том үсгээр хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байх ба ард нь тэнхим, салбар сургуулийн нэрийг нуман хаалтад бичнэ.
  3. Илтгэлийн эхэнд хураангуйг догол мөрөөс эхлэн 5-8 мөрөнд багтааж англи хэл дээр бичих ба 5-8 түлхүүр үгийг мөн догол мөрөөс эхлэн монгол хэл  дээр бичнэ.
  4. Илтгэлийг ном зүй ба хавсралтын хамт нийт А-4 хэмжээний 4-8 нүүрт багтааж, Times New Roman шрифт, үсгийн фонт 12, давхар (double) мөр хоорондын зайтай,  хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 см) зай авч бичнэ.
  5. Илтгэлийн ишлэл ба ном зүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA (эй пий эй)  загварын дагуу бичнэ. Тухайлбал ишлэлийг оруулахдаа хаалтан дотор зохиогчийн овог, хэвлэгдсэн он, хуудасны дугаар (х.) гэсэн дарааллаар оруулна                                         (Жишээ нь: (Nunan, 2011, p. 211). APA форматын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apastyle.org/ болон МУБИС-н англи http://msue.edu.mn/en/ веб хуудасны ACADEMICS/ RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс авна уу.

APA форматын ишлэлийн зарим жишээ:

  • After the intervention, children increased in the number of books read per week (Smith & Wexwood, 2010). 
  • Smith and Wexwood (2010) reported that after the intervention, children increased in the number of books read per week. 
  • Smith and Wexwood (2010) reported an increase in the number of books read, whereas Gibson (2011) reported a decrease. Albright, Wayne, and Fortinbras (2004) found no significant results. 

APA форматын ном зүйн зарим жишээ:

Ном :

Paloutzian, R.F. (1996). Invitation to the psychology of religion (2nd ed.). Boston, MA: Allyn and Bacon.

Өгүүлэл:

Conrad, P. (1992). Medicalization and social control. Annual Review of Sociology, 18, 209-232.

  1. Дээрх шаардлагад нийцээгүй, хугацаандаа ирүүлээгүй илтгэлийг хэвлэхгүй бөгөөд илтгэлийн эмхтгэлийг хурлын өмнө урьдчилан хэвлэх учир хугацаандаа ирүүлнэ үү. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9905 8488, 88000944, 7011 2329, 7011229 утсаар холбогдон, тодруулж болно.

 

Багшийн сургуулийн хурал зохион байгуулах комисс

2017. 02. 03