Байгалийн ухааны салбарын багш судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал боллоо


Энэ удаагийн МБУС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал байгалийн ухаан, математик компьютер гэсэн 2 салбар чиглэлээр зохиогдлоо.

Байгалийн ухааны салбар хуралдааныг Газарзүйн тэнхим хариуцан зохион байгуулсан бөгөөд хуралд газарзүй, биологи, хими, физик, дидактикийн тэнхимийн багш, судлаачид 14 илтгэл хэлэлцүүлэв.

Нийт илтгэлүүдийг дүгнэж үзэхэд шинжлэх ухааны судалгааны онол аргазүйн болон мэргэжлийн заах аргазүйн чиглэлээр бичигдсэн илтгэлүүдийн 60 гаруй хувийг магистр зэрэгтэй багш судлаачид эзэлж байгаа нь энэхүү эрдэм шинжилгээний хурал багш нар судалгааны ажлаа хэлэлцүүлэх нэг боломж гэж үзэж байна.
Хуралд идэвхитэй оролцож өөрсдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцүүлсэн нийт багш судлаачдад эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэе.

Газарзүйн тэнхим