МТЗСА-аас мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, удирдлагын мэдээллийн системийн онлайн сургалт, семинар зохион байгууллаа.


МУБИС-ийн Мэдээллийн Технологи, Зайны Сургалтын Алба (МТЗСА) нь тус сургуулийн МХХТ-ийн дэд бүтцийг сайжруулах, сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ажиллаж байна.

Тус албанаас сургуулийн багш, мэргэжилтэн, оюутнуудад сургалт, удирдлагын мэдээллийн системийн хэрэглээг дээшлүүлэх цуврал сургалтууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2018.10.31-ний өдөр СХБХА, Бүрэлдэхүүн сургуулийн ХА, ОХА-ны нийт 70 орчим мэргэжилтэнд “ULMS 3.0 системийн хэрэглээ, тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд сургалт, семинар зохион байгууллаа.

Сургалт, семинарын үйл ажиллагаанд МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, дэд проф Х.Тамир, СХБХА-ны дарга, дэд проф Н.Мягмарцоож, МТЗСА-ны дарга, дэд проф Л.Мөнхтуяа нар оролцож санал бодлоо хэллээ.

Уг сургалт, семинарт МУБИС-ийн бүрэлдэхүүн Архангайн багшийн сургуулийн мэргэжилтнүүд онлайнаар оролцсон нь онцлогтой байв. Мэргэжилтнүүд СУМС-ийн хэрэглээтэй холбоотой тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, харилцан туршлага солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хөгжүүлэлтэд тусгах хамтын санал гаргалаа.