“ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО


Хурлын зорилго:    

            Орчин үеийн боловсролын бодлого, менежментийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, менежментийн боловсронгуй хувилбарыг санал болгох, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчилах

Зохион байгуулагч:

  • МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба
  • МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
  • МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль
  • МУБИС-ийн Багшийн сургууль

Хурлын зохион байгуулалт

  • Тус хуралд оролцох хүсэлтэй эрдэмтэн судлаачид 2017 оны 3 дугаар сарын 25-ны дотор илтгэлийн хураангуйг “Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага”-ийн дагуу монгол болон англи хэл дээр бичиж research@msue.edu.mn  хаягаар ирүүлнэ үү.
  • Эрдэм шинжилгээний хурлын редакцийн комисс ирүүлсэн хураангуйг хэлэлцэж, хуралд хэлэлцүүлэх илтгэлийн эсэх мэдээллийг оролцогчдод 2017 оны 4 дүгээр сарын 01-ний дотор мэдэгдэнэ.
  • Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлийг бүрэн эхээр нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны 17 цаг хүртэл research@msue.edu.mn  хаягаар хүлээн авна.
  • Илтгэлийн сэдэв, агуулгаас хамааран илтгэл, ханын илтгэл бэлтгэх талаарх мэдээллийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор мэдэгдэнэ.
  • Сайжруулж, хэвлэхэд бэлэн болгосон эхийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор research@msue.edu.mn  хаягаар хүлээн авна.
  • Илтгэлийн танилцуулгыг /presentation/ 2017 оны 4 дүгээр сарын 28-ны дотор research@msue.edu.mn хаягаар ирүүлсэн байна.
  • Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах албан ёсны хэл нь монгол, англи хэл байна.
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхлэхээс өмнө илтгэлийн эмхэтгэлийг хэвлэн түгээнэ.
  • Хурлын үндсэн илтгэлийг 30 минут, салбар хуралдааны илтгэлийг 15 минутад багтаан танилцуулна.

Ханын илтгэлийг МУБИС-ийн хичээлийн 1-р байр. 312 тоот танхимд хэлэлцүүлнэ.

Үндсэн хуралдаан: ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ

МУБИС-ийн хичээлийн 3-р байр. 123 тоот хурлын танхим

  • Салбар хуралдаан 1: ДЭЭД БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ

МУБИС-ийн хичээлийн 1-р байр. 300 тоот хурлын танхим

  • Салбар хуралдаан 2: БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ

МУБИС-ийн хичээлийн 3-р байр. 123 тоот хурлын танхим

  • Салбар хуралдаан 3: СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ болон НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ

МУБИС-ийн хичээлийн 1-р байр. 200 тоот хурлын танхим

 

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага

  • Илтгэлийн хураангуй нь 250-300 үгэнд багтсан байна.
  • Илтгэлийн хураангуй англи хэлээр бичигдсэн байна.
  • Илтгэлийн хураангуй нь тухайн судалгааны ажлын талаарх ерөнхий ойлголтыг өгч чадахуйц байхаас гадна судалгааны үндэслэл, арга зүй, үр дүнг тусгасан байна.
  • Илтгэлийн хураангуй нь математик бичиглэл, график, зураг, хүснэгт, тодорхойлолт агуулаагүй байна.

Илтгэлд тавигдах шаардлага

  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна.
  • Илтгэлийн сэдвийг том үсгээр хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байх ба ард нь тэнхим, салбар сургуулийн нэрийг нуман хаалтад бичнэ.
  • Илтгэлийн эхэнд хураангуйг догол мөрөөс эхлэн 5-8 мөрөнд багтааж англиар бичих ба 6-8 түлхүүр үгийг догол мөрөөс эхлэн монгол хэлээр бичнэ.
  • Илтгэлийг А-4 хэмжээний 4-8 нүүрт багтааж, Times New Roman шрифт, үсгийн фонт 12, мөр хоорондын зай (1.5 line), хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 см) зай авч бичнэ.
  • Илтгэлийн ишлэл ба номзүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA загварын дагуу бичнэ. Тухайлбал ишлэлийг оруулахдаа хаалтан дотор зохиогчийн нэр овог, хэвлэгдсэн он, хуудасны дугаар (х.) гэсэн дарааллаар оруулна (Жишээ нь: Nunan, 2011, p. 211). APA форматын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apastyle.org/ болон http://mnue.mn/en/ МУБИС-ийн англи веб хуудасны ACADEMICS/RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс авна уу.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зардал

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохын тулд эрдэмтэн судлаачид дараах хураамжийг төлнө.

  • МУБИС-ийн багш, эрдэмтэн судлаачийн хураамж 30.000 төгрөг
  • Монгол улсын бусад их, дээд сургуулийн багш, эрдэмтэн профессор, боловсролын байгууллагын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн хураамж 50.000 төгрөг
  • Гадаадын их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачийн хураамж 100 $

Энэхүү хураамж нь хурлын зохион байгуулалт болон илтгэлийн эмхэтгэл хэвлүүлэхэд зарцуулагдана.

Хурал зохион байгуулах комисс