“Танхимын сургалтыг зайнаас ажиглах лаборатори”-д математикийн судалгаат хичээл зохион байгуулагдлаа


МУБИС-ийн Багшийн сургууль болон МУБИС-ийн харъяа ЕБС-д “Багшлах дадлагын ажиглах лаборатор”-ыг БСШУСЯ-ны дэмжлэгтэй Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулж туршилт хийн ашиглалтанд бүрэн хүлээлгэж өглөө. Эдгээр лабораториуд нь иж бүрэн камерууд, микрофон, бичлэг хадгалах сервер, дуу, дүрс дамжуулах төхөөрөмж зэргээр тоноглогдсон ба алсын зайнаас 500 хүртэлх хэрэглэгч холбогдон дурын төхөөрөмжөөс хичээлийг шууд ажиглан үзэх боломжтой юм. 

Анхны судалгаат хичээлийг 2018.12.07-ны өдөр багш Б.Энхжаргал Монгол хэлний хичээлийн “Үйл явдлын дарааллыг тогтооцгооё” сэдвээр 2а ангид амжилттай заасан бол саяхан 2019.03.12-ны өдөр ЕБС-ийн багш Д.Цэрмаа 3-р ангид математикийн хичээлийн “Эерэг сөрөг тоо” сэдвийг 3а ангид зайн сургалтын лаборатори ашиглан амжилттай заалаа. Уг хичээлд Боловсрол судлалын сургуулийн доктор, проф Д.Нямжав, Багшийн сургуулийн доктор, дэд проф Д.Энхцэцэг, Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөгч МХСН дэд дарга С.Хишигбаяр, Багшийн сургууль, Архангайн багшийн сургуулийн оюутнууд зайнаас ажиглан хэлэлцүүлэг зохион байгуулав.