“Гадаад хэлний сургалтын орчин үеийн чиг хандлага: онол, хэрэглээ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно


“Гадаад хэл заах аргазүйн асуудал” сэтгүүлийн  15 жилийн  ойд зориулсан “Гадаад хэлний сургалтын орчин үеийн чиг хандлага: онол, хэрэглээ”сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг МУБИС-ийн БоСС-ийн  Боловсрол судлалын Төв, Гадаад хэл заах аргазүйн асуудал” сэтгүүлийн редакци  хамтран 2017 оны 04 сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал   дараах сэдвээр явагдана. Үүнд:
•    Гадаад хэл заах аргазүйн уламжлал, шинэчлэл
•    Гадаад хэл заах аргазүйн олон улсын чиг хандлага
•    Гадаад хэлний  сургалтын  технологийн шинэчлэл
•    Гадаад хэлний  сургалтын  хөтөлбөрийн шинэчлэл
•    Гадаад хэл.соёлын шүтэлцээ

Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд  их, дээд сургуулиудын  гадаад хэл заах аргазүйн профессорын баг, багшийн  төлөөлөл  оролцоно. Хамтран ажилладаг гадаадын төлөөлөгчдийг урьж илтгэл тавиулах санал хүсэлтээ 2017 оны  4-р сарын 03-10-ны өдрүүдэд албан бичгээр ирүүлэх бөгөөд  илтгэл тавих багш нарын нэрс, илтгэлийн сэдвийг  Боловсрол судлалын Төвд дараах хаягаар ирүүлнэ үү. Энэхүү олон улсын хуралд  хамтарч ажиллах талаархи саналаа МУБИС-ийн Боловсрол судлалын Төв.nyamjav_d37@yahoo.comэлектрон хаягаар болон 99155129 (МУБИС)., 99995378(ГХЗАА) утсаар холбоо барина уу

Зохион байгуулах комисс:
МУБИС-ийн  Боловсрол судлалын Төв,

“Гадаад хэл заах аргазүйн асуудал” сэтгүүлийн  редакци