“Багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээ”-ний урилга, хөтөлбөр


Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт багш нар аа

Танд Монголын багш нарын 52, Дэлхийн багш нарын 24 дэх өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээ”-ний урилга, хөтөлбөр, зохион байгуулах газрын хаягийг илгээж байгаа тул хүлээн авна уу.

Хүндэтгэлийн арга хэмжээг 2018.10.06-ны өдөр 16.30 цагаас Crocus event hall-д зохион байгуулна.

Танаас энэхүү цахим шууданг өөрийн сургуулийн багш нарт дамжуулж өгөхийг зохион байгуулах багийнхан бид хичээнгүйлэн хүсч байна. Түүнчлэн багш нартаа дараах зүйлийг анхааруулан сануулна уу.

1. Цагийг чанд баримтална./Хөтөлбөрийн товчоог хавсаргасан/

2. Хүндэтгэлийн ширээнд товч хөтөлбөр, ширээний дугаар, тухайн ширээнд суух багш нарын нэрс, СУГАЛААНЫ ДУГААРТАЙ гарын бугуйвч байршуулна. 

3. Багш нар зөвхөн өөрийн нэр бүхий ширээнд сууна.

4. Багш нар ширээнд байрлуулсан 10 ширхэг бугуйвчаас өөрөө сонгон авч зүүнэ. 

5. Крокус эвэнт холлын байршлын зургийг энд дарж харна уу. 

 

Хүндэтгэсэн: ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС