“Урлагийн боловсролын онол, арга зүйн тулгамдсан асуудал” хурлын удирдамж


 “Урлагийн боловсролын онол, арга зүйн тулгамдсан асуудал”
сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж 
Хурлын зорилго: 
Урлагийн боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, тухайн салбарын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, нийгэм, олон нийтэд хүргэхэд оршино.
Зохион байгуулагч: 
МУБИС-ийн Багшийн сургууль
Хурлын сэдэв: 
 “Урлагийн Боловсролын онол, арга зүйн тулгамдсан асуудал”
Хурал зохион байгуулах хугацаа: 
2019.01.30- ны өдөр МУБИС-ийн Багшийн сургууль, Эрдмийн зөвлөлийн танхим 
Илтгэлд тавигдах шаардлага: 
• Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна.
• Илтгэлийн сэдвийг том үсгээр хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байх ба ард нь тэнхим, салбар сургуулийн нэрийг нуман хаалтад бичнэ.
• Илтгэлийн эхэнд хураангуйг догол мөрөөс эхлэн 5-8 мөрөнд багтааж англи хэлээр бичих ба 6-8 түлхүүр үгийг догол мөрөөс эхлэн, монгол хэлээр бичнэ.
• Илтгэлийг А4 хэмжээний 4-8 нүүрт багтааж, Times New Roman шрифт, үсгийн фонт 12, мөр хоорондын зай (1.5 line), хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 см) зай авч бичнэ.
• Илтгэлийн ишлэл ба номзүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA загварын дагуу бичнэ. Тухайлбал, ишлэлийг оруулахдаа хаалтан дотор зохиогчийн нэр овог, хэвлэгдсэн он, хуудасны дугаар (х.) гэсэн дарааллаар оруулна (Жишээ нь: Nunan, 2011, p. 211). APA форматын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apastyle.org/ болон http://msue.edu.mn/en/ МУБИС-ийн англи веб хуудасны ACADEMICS/RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс авна уу.
 
Зохион байгуулалт:
2019.01.10. Илтгэлийн бүрэн эхийг “Илтгэлд тавигдах шаардлага”-ын дагуу бичиж, дараах мэйл хаягаар ирүүлнэ үү. 
2019.01.15. Эрдэм шинжилгээний хурлын комисс ирүүлсэн илтгэлийг хэлэлцэж, оролцогчдод 2019 оны 1-р сарын 15-ны дотор мэдээлэл хүргүүлнэ.
 
2019.01.23. Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн засан сайжруулсан хувилбар болон илтгэлийн presentation-ийг 2019 оны 1-р сарын 23-ний 17 цаг хүртэл холбоо барих мэйл хаягаар ирүүлнэ үү.
2019.01.25. Илтгэлийн эмхэтгэл хэвлүүлнэ.
2019.01.30. МУБИС-ийн Багшийн сургууль дээр 314 тоот танхимд эрдэм шинжилгээний хурал болно. (Хурлын илтгэлийг 15 минут танилцуулна)
 
Холбоо барих мэйл хаяг: ts.tamir@msue.edu.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС