“БАГШ БОЛОВСРОЛ БА МИНИЙ МЭРГЭЖИЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО


Зорилго. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оюутан суралцагчид мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, дадлаа бусадтай хуваалцах, өөрийгөө сориход дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хамрах хүрээ. Эрдэм шинжилгээний хуралд МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлийн бакалаврын төвшний суралцагчид оролцоно.

Хэзээ. Эрдэм шинжилгээний хурлын эхний шатны шалгаруулалт 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс эхлэн 13-ны өдрийн 17 цаг хүртэл оролцогчдыг бүртгэж, материалыг хүлээн авна. Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь шатны шалгаруулалт 2017 оны 04 сарын 19-нд 14.00 цагт эхэлнэ.

Хаана. Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь шатны шалгаруулалт МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн хичээлийн II байрны 307 тоот танхимд болно.

Зохион байгуулагч. МУБИС-ийн НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхим.

Судалгааны илтгэл бичих чиглэл
• Хүний эрх, эрх зүйн боловсролын тулгамдсан асуудал
• Ардчилал, улс төр, иргэний нийгмийн үзэл санаа, үйл ажиллагаа, асуудал
• Улс төрийн боловсролын өнөөгийн чиг хандлага, боловсронгуй болгох арга зам
• Хүн, нийгэм, утга соёл, үнэлэмжийн философийн асуудал
• Багш боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Эрдэм шинжилгээний хурлын үе шат, гүйцэтгэх даалгаврын хэлбэр
• Эрдэм шинжилгээний хурлын эхний шатанд оролцогч бүр дээр өгөгдсөн аль нэг чиглэлийн хүрээнд судалгааны илтгэл /эсээ/ бичнэ. Илтгэл нь оршил, үндсэн хэсэг дүгнэлт, ашигласан материалаас бүрдэнэ.
• Судалгааны илтгэл /эсээ/ зохион байгуулагчид оноогоор байр эзлүүлэн шалгаруулна.
• Эхний шатнаас шалгарсан 9 оролцогч хоёр дахь шатны шалгаруулалтад оролцоно. Оролцогчид судалгааны илтгэл /эсээ/-нийхээ агуулгаар илтгэл хэлэлцүүлнэ. Илтгэлийг шүүгчид шалгаруулан байр эзлүүлнэ.
Шагнал урамшуулал
- Тэргүүн байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
- Дэд байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
- Гутгаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Нэмэлт мэдээлэл
- Илтгэл бүр удирдагч багштай байна.
- Судалгааны илтгэл /эсээ/ - ээ хүлээлгэн өгнө. /2017 оны 04 сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн 17 цаг хүртэл МУБИС-ийн НХУС-ийн хичээлийн II байрны 308 тоотод/
- Судалгааны илтгэл /эсээ/-г тус эрдэм шинжилгээний хуралд хаягласан байх бөгөөд материалыг буцаан олгохгүй.
- Судалгааны илтгэл /эсээ/ нь уянгын халилгүй, асуудал хөндсөн, шийдлийг санал болгосон байх.
- Илтгэлийг “ARIAL”- фонд дээр 11 pt vсгийн өндрийг сонгон бичсэн байна. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 2.0 см, зvvн талаас 3.0 см, баруун талаас 1.5 см зайг vлдээж бичнэ. Хураангуйг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй.
- Үгийн тоо 1000-1050 байна.
- Хоёр дахь шатны шалгаруулалтад оролцох оролцогчдын нэрсийг зарлан зохион байгуулагчийн зүгээс зөвлөгөө өгнө. /04 сарын 17-ны өдрийн 14:00 цагт МУБИС-ийн хичээлийн II байрны 216 тоотод/
- Дэлгэрэнгүй мэдээллийг 308 тоотоос лавлана уу.

МУБИС-ийн НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхим