БоСС-ийн оюутнууд төсөл хэрэгжүүлжээ


БоСС-ийн БОЛОВСРОЛ СУДЛААЧ-АРГАЗҮЙЧИЙН мэргэжлийн 3-4-Р курсийн оюутнуудын ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ хичээлээрээ хэрэгжүүлсэн ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА өнөөдөр Боловсрол судлалын сургууль дээр боллоо. Өнөө цагт төслийн менежментийн ухаан нь аль ч салбарт ажиллах мэргэжилтний эзэмших чадамжид гол байр суурийг эзэлдэг төдийгүй орчин үеийн хүмүүсийн амьдрах арга ухааны нэг юм. Төслийн менежмент хөтөлбөрөөр оюутнууд төслийн санааг олохоос эхлээд төслийн тайлан боловсруулах хүртэлх төслийн менежментийн үндсэн үе шатууд, арга технологийг судлан практик дээр хэрэгжүүлдгээрээ онцлогтой байна. 
2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд 5 төсөл, 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улиралд 6 төслийг хэрэгжүүлжээ. 

Нийт 11 төсөл нь тэдний үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж эхлээд байна. Үүнд:
1. Smart phone VS Smart students- Сургалтын үед гар утсаа хадгалах хайрцаг
2. Эмх цэгц ба миний шүүгээ- Оюутнуудад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн (ном, дэвтэр) гэх мэт хувийн эд зүйлсээ хадгалах 12 нүд бүхий шүүгээ
3. Dream box- БСС-иас үйлчилгээ авч буй хүмүүсийн бичгийн цаасны хэрэглээг хангах зориулалтын хайрцаг
4. Education box- Тэнхмийн багш нарын ажлаа хэвийн хийх нөхцөлийг бүрдүүлэх, оюутнууд багш нарыг тэнхимд байхгүй үед бие даалт, бусад даалгавруудаа хүлээлгэж өгөх зориулалтын шүүгээ 
5. Smart service-Боловсрол судлалын мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан сургалтын мэдээлэл, уншиж судлах ном зохиолын нэгдсэн электрон сан 
6. Smart books- Оюутнууд нэг дороос мэргэжлийн ном, зохиолыг унших бүрэн боломжтой болсон электрон сан
7. Best chairs- Сургуулийн гаднах талбайд 2 ширхэг түшлэгтэй модон сандал
8. Ухаарлын илгээмж-багш, ажилчид, суралцагчдад мэдээллийг хүртээмжтэй цаг алдалгүй мэдээлэх электрон самбар 
9. Ухаалаг оюутны сонголт- Суралцагчдад зориулсан Улаанбаатар хотод байрлах номын сангуудын үйлчилгээний мэдээлэл бүхий гарын авлага
10. Success box- Хичээлийн танхимд хэрэглэх дуу багасгагчтай утасны хайрцаг
11. Эрүүл биед саруул ухаан – эрүүл мэндээ хянах зориулалттай төхөөрөмж
Төслийн гүйцэтгэгчид: Боловсрол судлал аргазүйчийн 3, 4-р курсийн оюутнууд 
Хичээл удирдсан багш Боловсрол судлал аргазүйн тэнхмийн багш Б.Ононтуулдаа нийт хамт олон, оюутнуудынх нь өмнөөс талархал илэрхийлэн багш, оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.

Т.Дуламрагчаа