“ГАДААД ХЭЛ, ОРОН СУДЛАЛ: СУРГАЛТ, СУДАЛГАА, ОРЧУУЛГА”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно


НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО          

            Гадаад хэл сурах, сургах орчин үеийн чиг хандлага, хэл шинжлэл, орон судлал, орчуулга зүйн шилдэг туршлага, арга зүй, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, судалгааны ажлыг дэмжих, оролцогч орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад хэл заах оновчтой арга, хувилбарыг санал болгох, түүнийг олон нийтэд сурталчлах

ХОЁР. ХУРЛЫН ЧИГЛЭЛ

  • Гадаад хэл заах арга зүй
  • Хэл шинжлэл
  • Орчуулга, уран зохиол
  • Орон судлал
  • Хэл, соёл судлал
  • Мэргэжлийн англи хэл заах арга зүй

ГУРАВ. ХУГАЦАА

2018 оны 04 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд МУБИС-ийн төв байрны Эрдэм шинжилгээний хурлын танхимд болно.

ДӨРӨВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  • МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, АХТ
  • МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, ОХАЗТ
  • МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, АГХAЗТ
  • МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, ДДХТ

ТАВ. ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлийг бүрэн эхээр нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны 17 цаг хүртэл amarpurevdorj@gmail.com хаягаар хүлээн авна.
  • Редакцийн комисс илтгэлтэй танилцаж, хуралд хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 26-ны дотор оролцогчдод хариу мэдэгдэнэ.
  • Илтгэлийн танилцуулгыг /presentation/ 2018 оны 04 дүгээр сарын 04-ний дотор amarpurevdorj@gmail.com хаягаар ирүүлсэн байна.
  • Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах албан ёсны хэл нь монгол, англи хэл байна.
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр илтгэлийн эмхэтгэлийг түгээнэ.
  • Хурлын үндсэн илтгэлийг 30 минут, салбар хуралдааны илтгэлийг 15 минутад багтаан танилцуулна.

ЗУРГАА. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Илтгэлийн хураангуй нь 200-250 үгэнд багтсан байна.
  • Илтгэлийн хураангуй нь тухайн судалгааны ажлын талаарх ерөнхий ойлголтыг өгч чадахуйц байхаас гадна судалгааны үндэслэл, арга зүй, үр дүнг тусгасан байна.
  • Илтгэлийн хураангуй нь математик бичиглэл, график, зураг, хүснэгт, тодорхойлолт агуулаагүй байна.

 

ДОЛОО. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна.
  • Илтгэлийн сэдвийг том үсгээр хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байх ба ард нь тэнхим, салбар сургуулийн нэрийг нуман хаалтад бичнэ.
  • Илтгэлийн эхэнд хураангуй болон 4-6 түлхүүр үгийг догол мөрөөс эхлэн англи, монгол хэлээр бичнэ.
  • Илтгэлийг А-4 хэмжээний 4-6 нүүрт багтааж, Times New Roman шрифт, үсгийн фонт 12, мөр хоорондын зай (1.5 line), хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 см) зай авч бичнэ.
  • Илтгэлийн ишлэл ба номзүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA загварын дагуу бичнэ. Тухайлбал ишлэлийг оруулахдаа хаалтан дотор зохиогчийн нэр овог, хэвлэгдсэн он, хуудасны дугаар (х.) гэсэн дарааллаар оруулна (Жишээ нь: Nunan, 2011, p. 211). APA форматын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apastyle.org/ болон http://mnue.mn/en/ МУБИС-ийн англи веб хуудасны ACADEMICS/RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс авна уу.

НАЙМ. ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХУРААМЖ

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлж, хэвлүүлэх эрдэмтэн судлаачид дараах хураамжийг төлнө.

  • Монгол улсын их, дээд сургуулийн багш, эрдэмтэн профессор, боловсролын байгууллагын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн хураамж 20.000 төгрөг
  • Гадаадын их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачийн хураамж 30$

Энэхүү хураамж нь хурлын зохион байгуулалт болон илтгэлийн эмхэтгэл хэвлүүлэхэд зарцуулагдана.

Хуралтай холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу!

Б.Нямсүрэн- 99097842, Ш.Цолмон- 99091276

 

2018 оны 03 дугаар сарын 01

Улаанбаатар хот 

 

Хурал зохион байгуулах комисс