МУБИС-ийн багш, оюутнууд Японы Айчи БИС-д зочиллоо


МУБИС-ийн МБУС, НХУС-ийн  багш, оюутнууд 11 сарын 14~24-ний өдрүүдэд Японы Айчи Боловсролын их сургуульд зочлон, тус сургуулиас 12 дахь жилдээ зохион байгуулж буй “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ-MONOZUKURI” өдөрлөгт сургуулиа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Уг өдөрлөгийн үеэр МБУС-ын багш, оюутнууд өөрсдийн хичээлийн туршилт, бүтээлээ хүрэлцэн ирсэн хүүхэд залууучуудад танилцуулан, үүний сацуу Монгол орныхоо талаар япон хүмүүсийн сонирхсон асуултанд хариулж, танилцуулга хийв.

Багш, оюутнууд Айчи Боловсролын их сургуульд байх хугацаандаа  байгалийн ухаан, технологийн хичээлүүдтэй  танилцан өөрсдөө хичээлд оролцон туршилт хийж үзсэн ба үүнээс гадна  Кария хотын бага, дунд сургууль, Айчи Боловсролын их сургуулийн харъяа ахлах  сургуульд зочлон хичээлийн явцыг үзэж сонирхох, Айчи Боловсролын их сургуулийн оюутнуудтай уулзалтанд оролцож Монголынхоо дуу хөгжим, дээл хувцас, үндэсний тоглоомыг танилцуулах  зэрэг олон үйл ажиллагаанд оролцлоо. 

МБУС, НХУС