УБТС-ийн Биеийн тамирын тэнхимээс S.PT 101 явган аялал хичээлийн хүрээнд “ЭКО АЯЛАЛ” зохион байгуулав


Эко аяллыг 2017 оны 4 сарын 1-ний Бямба гарагт амжилттай зохион байгуулав. Эко аялалд S.PT 101 явган аялал хичээлийн сонгон судалж буй 8 бүлгийн 240 оюутан хамрагдав. Эко аяллаар  Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэв. /100 айлын гүүрнээс Нарны замын гүүр хүртэлх 3,5 км/

-    100 айлын гүүрнээс Sky их дэлгүүрийн гүүр хүртэл БТТ багш Ч. Цогтбаярын 2 групп
-    Sky их дэлгүүрийн гүүрнээс Арслантай гүүр хүртэл БТТ-ийн багш Д. Пүрэвдорж, Д. Гомбсүрэн нарын 1/1 групп
-    Арслантай гүүрнээс 21-р сургуулийн гүүр хүртэл БТТ-ийн багш А. Бат-Очирын 2 групп
-    21-р сургуулийн гүүрнээс Нарны замын гүүр хүртэл БТТ-ийн эрхлэгч С. Туулийн 2 групп тус тус газрыг цэвэрлэв. 
    Эко аялалын үед оюутнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллав. Оюутан тус бүрд амны хаалт, бээлийгээр ханган ажиллав. Эко аялал, цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн нийтийн хангамж үйлчилгээний албанаас 3,5 тоннын  автомашин 1 гаргаж хамтран ажиллав. Сэлбэ голын ай сав орчимоос нийт 320 орчин шуудай хог буюу 4.5 орчим тонн хог цэвэрлэж ачуулав. 


УБТС-ийн Биеийн тамирын тэнхим