ОХУ-ын Уралын Холбоотын их сургуультай гэрээгээ сунгав


Хамтын ажиллагаатай ОХУ-ын Уралын Холбоотын их сургуулийн ректор В.А.Кокшаров тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019 оны 9-р сарын 2-нд МУБИС-д ажлын айлчлал хийж, 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн, хамтын ажиллагааны гэрээгээ сунгаж гарын үсэг зуралцлаа. Мөн хоёр тал ажил хэргийн уулзалт хийж, саналаа солилцов. Уралын Холбоотын их сургуулийн зочдын багт 1-р проректор Кортов Сергей Всеволодович, Олон Улсын оюутнуудтай ажиллах төвийн захирал Патрушев Андрей Валерьевич, Төгсөгчидтэй ажиллах төвийн захирал Пономарев Александр Владимирович,  Түүхийн салбар сургуулийн захирал Палкин Александр Сергеевич, Мэдээлэл харилцааны төвийн захирал Бенеманский Дмитрий Алексеевич нар хүрэлцэн иржээ. Зочид төлөөлөгчдийг МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, Хөтөлбөрийн албаны дарга, холбогдох тэнхимийн эрхлэгчид, эрдэмтэн багш нарын хамт хүлээн авч уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Ингээд хоёр их сургууль хоорондын цаашдын хамтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа