МУБИС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Докторын бүртгэл: /Зуны улирлын элсэлт/
 
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
- Докторын хөтөлбөрийн зуны улирлын сургалтын бүртгэл 2018 оны 4 сарын 10 – аас 2018 оны 5 сарын 7  хүртэл явагдана.
- Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
- Хичээллэх хугацаа: 2018 оны 5 сарын 14-өөс 2018 оны 6 сарын 30
 
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- Магистрын  дипломын голч дүн 3,3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ
- Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
- Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
- Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
- Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хамт
- Бүртгэлийн хураамжийн 15000 төгрөг төлсөн баримт                                                     /ХААН банк 5031749242 код 19/                                                                                                                                        
Судлаач магистрын бүртгэл:/Эчнээ ангийн элсэлт/
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
- Хөтөлбөрийн зуны улирлын сургалтын бүртгэл 2018 оны 4 сарын 10 -аас 2018 оны  5 сарын 7  хүртэл явагдана.
- Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
- Хичээллэх хугацаа: 2018 оны 5 сарын 14-ээс 2018 оны 6 сарын 30
 
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- Бакалаврын  дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ
- Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
- Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
- Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
- Бакалаврын диплом,  хавсралт
- Бүртгэлийн хураамжийн 15000 төгрөг төлсөн баримт                                                       /ХААН банк 5031749242 код 19/
 
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ