Олон улсын боловсролын зөвлөх доктор Паула Хантыг хүлээн авч уулзав


НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын боловсролын зөвлөх  доктор  Паула Хант, 2017 оны 10-р сарын 9-27 нд “Тусгай хэрэгцээт боловсролын багш”-ийн, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт  үнэлгээ хийх, тэгш хамруулан сургах боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх талаар зөвлөмж боловсруулах зорилгоор МУБИС-ийн БоСС, Багшийн сургууль, СӨБС, БМДИ, тусгай боловсролын төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллав. Зөвлөх Паула Хант МУБИС-ийн захирал доктор Д.Мандахтай уулзаж үйл ажиллагааны талаар танилцуулав. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын мэргэжилтэн Б.Болорчимэг, орчуулагч Мандалмаа, БоСС-ийн захирал дэд.проф. Г.Цогзолмаа, багш дэд.проф. Г.Батцэнгэл, БС-ийн багш доктор Д.Одгэрэл, СӨБС-ийн багш докторант Г.Батжаргал нар оролцов. 

Боловсрол судлалын сургууль