ДУТС оюутны “Оролцонгоо хөгжихүй” аян зохиов


ДУТС-ийн Оюутны хөгжлийг дэмжих жилд зориулсан “ОРОЛЦОНГОО ХӨГЖИХҮЙ” есдүгээр сарын оюутны хөгжлийн аян амжилттай явагдав. Саяхан түүхт 60 жилийн ойгоо тэмдэглээд байгаа ДУТС-ийнхаа 60 жилийн ойн арга хэмжээнд зориулж “Оролцонгоо хөгжихүй” аяны хүрээнд 50 эмэгтэй оюутан ижил хувцсаар жигдэрч баярын хурал, үзэсгэлэн, хүндэтгэлийн концерт, эрдэм шинжилгээний хурал, баярын хүлээн авалт, телевизийн нэвтрүүлэг зэрэг үйл ажиллагаануудад ахмад багш, эрдэмтэн судлаачид, гадаад, дотоодын зочдод найрсагаар мэндчилэх, харилцах, үйлчлэх, хүндэтгэх, бусдад чин сэтгэлээсээ туслах, ойн арга хэмжээний нэвтрүүлэгт хөгжөөн дэмжигчээр оролцох зэрэг олон ажилд гар биеэ оролцож, сэтгэл зүрхээрээ нэгдэснээр оюутан цагийнхаа дурсамжит нэгэн түүхээ баяжуулсан төдийгүй харилцааны тал бүрийн соёлд суралцсан сайхан арга хэмжээ болж чаджээ. Гар сэтгэл нийлж ажилласан авьяаслаг, хөдөлмөрч оюутнууддаа талархал дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа