БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ ЭЛСЭГЧДИЙГ ХӨРВӨХ ХӨТӨЛБӨРӨӨР ЭЛСҮҮЛНЭ


БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ ЭЛСЭГЧДИЙГ ХӨРВӨХ ХӨТӨЛБӨРӨӨР ЭЛСҮҮЛНЭ.
БҮРТГЭЛ
2019 оны 08 сарын 19-30-ны хооронд явагдана.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Элсэгчийн гаргасан өргөдөл, хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Төгссөн сургуулийн дипломны хуулбар, дүнгийн хавсралтын хамт
4. ЕБС-д багшилдаг бол ажлын газрын тодорхойлолт
5. Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Хаан банк, Данс 5031749242, 30 000 төгрөг/
 
ЭЛСЭЛТИЙН БОЛОН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
I. Багш боловсролын хөрвөх хөтөлбөрт элсүүлэх чиглэл
 A).Багш бус мэргэжлээс багшид хөрвөх /физикчээс физикийн багш, математикчаас математикийн багшид хөрвөх г.м/
Б). Мэргэжлийн өөр чиглэлээр багшаас багшид хөрвөх /Инженерээс багш болох г.м/
 
Элсэгчдэд тавих шаардлага:
• Тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх 
• Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
       Кредит тооцуулах:
• Ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн кредитийг шалгалтаар шууд тооцуулж болно.
• Хэрэв ЕБС-д багшаар 3-аас доошгүй жил ажилласан бол зарим хичээл, дадлагыг тооцуулах боломжтой.
 
II. Багш боловсролын үндсэн хөтөлбөрт шууд элсэх
Элсэгчдэд тавих шаардлага:
• Бакалаврын зэрэгтэй байх
• Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
 
СУРГУУЛИУДЫН БАЙРШИЛ:
1. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Хөтөлбөрийн алба, Хичээлийн II байр, 215 тоот /Хичээлийн 1-р байрны зүүн хойд талд байрлах 4 давхар байр/ Утас:326110
2. Математик, байгалийн ухааны сургууль, Хичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 105 тоот /Хөгжим бүжгийн коллежийн замын урд талд, хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн зүүн талын 7 давхар байр/ Утас: 325490
3. Боловсрол судлалын сургууль, Хичээлийн IX байр, Хөтөлбөрийн алба, 25 тоот /Арслантай гүүрний хойно,  Багш  хөгжлийн ордны  ард/ Утас: 70120017
4. Дүрслэх урлаг, технологийн сургууль, Хичээлийн VII байр, Хөтөлбөрийн алба, 503 тоот /Хичээлийн 1 болон 2 дугаар байрны голд байрлах 6 давхар байр/. Утас: 70118806
5. Биеийн тамирын сургууль, Хичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 202 тоот /Хичээлийн 3 дугаар байрны хаалгаар ороод баруун урд жигүүрт/ Утас: 327770
6. Багшийн сургууль, Хичээлийн V байр, Хөтөлбөрийн алба,  203 тоот /МУБИС-ийн 1-р байрны баруун хойд талд, Хаан банкны урд талд /номтой хөшөөтэй байрны ард/ Утас: 70112259
7. Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Хичээлийн VIII байр, Хөтөлбөрийн алба, 200 тоот /4-р хороолол,. Модны 2-ын автобусны буудлын баруун урд талд, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн баруун урд талд 4 давхар шар барилга/ Утас: 98141544
 
Сургалтын хөтөлбөр-Багшийн хөгжлийн алба