"Сургуулийн өмнөх боловсролын багш"-ийн хөрвөх түргэвчилсэн сургалт хийнэ


МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн "Сургуулийн өмнөх боловсролын багш"-ийн Хөрвөх ангийн түргэвчилсэн сургалтад урьж байна.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 183-р тогтоол, МУБИС-ийн захирлын 2018 оны А/152 тоот тушаалыг үндэслэн Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь “Багш, сургуулийн өмнөх боловсрол”, “Багш, Урлагийн боловсрол” мэргэжлээр түргэвчилсэн хөрвөх ангийн сургалтыг 2019 оны 6-р сарын 4-нөөс зохион байгуулна. Түүнчлэн дээрх хугацаанд ТУСЛАХ БАГШИЙН сургалт зохион байгуулна.

Элсэгчдэд тавигдах шаардлага: 
• Элсэгчид нь их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй төгссөн байх;

Багш, Урлагийн боловсрол (Цэцэрлэгийн хөгжмийн багш) мэргэжлээр элсэгч нь:
• СӨБ-ын байгууллагад 3-аас доошгүй жил хөгжмийн багшаар ажилласан.
• МУБИС-ийн СӨБС-ийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн бол давуу тал болно.
• Хөгжмийн мэргэжил бусад урлагийн мэргэжлээр төгссөн /хөгжмийн багш (хөгжмийн зэмсэг) бүжгийн багш, найрал дууны багш, хөгжимчин г.м./

Бүрдүүлэх материал:
• Бакалаврын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
• Иргэний үнэмлэх хуулбарын хамт
• Бүртгэлийн хураамж 30000 төгрөг
• Цээж зураг /3х4/ 2 хувь

Туслах багшийн сургалтанд : 
Бүрдүүлэх материал:
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
• Иргэний үнэмлэх хуулбарын хамт
• Бүртгэлийн хураамж 10000 төгрөг
• Сургалтын төлбөр ..................................
• Цээж зураг /3х4/ 2 хувь

Элсэлтийн бүртгэл:
Хаяг: Баянгол дүүргийн 18-р хороо /хуучнаар Модны 2/ МУБИС-ийн хичээлийн 8-р байр СӨБС-ийн 105 тоот Утас: 99092244, 95659155, 99992409, 94003335, 88032941

Сургуулийн өмнөх боловсролын сургууль