Шинэ оноо төрийн дээд одонгоор шагнагдан угтав


Айлчлан ирж буй 2019 оны торгон босгон дээр МУБИС-ийн эрдэмтэн багш нар Төрийн дээд одонгоор энгэрээ мялаалаа. БТДС-ийн Онол аргазүйн тэнхимийн багш доктор, профессор Л.Уртнасан, Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, хөнгөн атлетик болон дугуйн спортын мастер Д.Гомбосүрэн, Багшийн сургуулийн Бага боловсролын Монгол хэл, Нийгмийн ухааны тэнхимийн багш доктор Т.Энхтуяа, МБУС-ийн Математикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Б.Энхтуяа нар АЛТАН ГАДАС одонгоор шагнагдан шинэ оноо бахдам амжилтаар угтав. Олон жилийн хөдөлмөр зүтгэл, эх орондоо Багшлах боловсон хүчин бэлтгэх хүндтэй үйлсэд нэр төртэй зүтгэсэн гавьяагаа ийнхүү өндрөөр үнэлүүлсэн эрхэм багш нартаа гүн талархал илэрхийлж, нийт хамт олон, шавь нар, гэр бүл, найз нөхөд, үе үеийн төгсөгчдийнхөө өмнөөс баяр хүргэн, сайн сайхныг ерөөж ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ хамтад нь дэвшүүлье.

Т.Дуламрагчаа