БАГА АНГИЙН БАГШИД ХӨРВӨХ ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА


ӨӨР МЭРГЭЖЛИЙН БАГШААС БАГА АНГИЙН БАГШ МЭРГЭЖИЛ РҮҮ ХӨРВӨХ ХӨТӨЛБӨРӨӨР ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА.
Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 183-р тогтоол, МУБИС-ийн захирлын 2018 оны А/152 тоот тушаалыг үндэслэн Багшийн сургууль нь “Багш, бага ангийн боловсрол” хөтөлбөрөөр зуны сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 04-өөс зохион байгуулна. 
 
Элсэгчдэд тавигдах шаардлага 
• Элсэгчид нь их, дээд сургуулийг багш мэргэжлийн дипломын дээд болон бакалаврын зэрэгтэй төгссөн байх;
 
Элсэгчийн бүрдүүлэх материал
1. Элсэгчийн гаргасан өргөдөл, хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Багш мэргэжлийн бакалаврын диплом /эх хувиар/
4. Цээж зураг /3х4/ 2 хувь
5. Одоо ажиллаж байгаа газрын тодорхойлолт, хүсэлт
6. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг
 
Элсэлтийн бүртгэл
2019 оны 05 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 03-ны хооронд явагдана.
Хаяг: МУБИС-ийн хичээлийн 5-р байр, Багшийн сургуулийн 106 тоот
Утас: 99979464, 88900977, 99004549, 99013365
 
МУБИС-ийн БАГШИЙН СУРГУУЛЬ