“Койка”-ийн төлөөлөгчид Багшийн сургуультай танилцав


Сүүлийн жилүүдэд МУБИС-ийн гадаад харилцаа өргөжин тэлж, эрдэм шинжилгээ, судалгаа, оюутан, багш солилцооны чиглэлээр тодорхой ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр байна. Багшийн сургуулийн тухайд БНСУ-ын хэд хэдэн их, дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллагааг эрчимтэй өрнүүлж байна. Өнөөдөр тус сургууль дээр БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан, Сайн дурын хөтөлбөрийн зохицуулагч Кан Жи-Ён, Сайн дурын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Төмөрчулуун нар хүрэлцэн ирж, хоёр орны их, дээд сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, явц, үр дүн, цаашдын чиг хандлага, тулгамдсан зарим асуудлын талаар илэн далангүй ярилцлаа.