"БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?-2018" тэмцээнд түрүүллээ


МБУС-ийн оюутны “ЭДЭЛЬВЭЙС” клубын Эдэльвэйс баг ТЭРГҮҮН БАЙР эзэллээ. Байгаль орчны салбарт бэлтгэж буй ирээдүйн залуу мэргэжилтнүүдийн байгалийн ургамлын төрөл, зүйлийг таньж тодорхойлох чадварыг дээшлүүлэх зорилгоор ургамал судлалын хичээл судалдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд  зохион байгуулдаг “БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” тэмцээн 7 дахь жилдээ амжилттай болж 7 их сургуулийн 23 баг оролцон мэдлэг оюун, авхаалж самбаагаа сорьсноос:
Тэргүүн байрыг  МУБИС-ийн “Эдэльвэйс” баг
Дэд тэргүүн байрыг МУИС-ийн “Карагана” баг
Гутгаар байрыг ХААИС-ийн “Бэлчээр” баг
Тусгай байрыг Этүгэн их сургуулийн “Этүгэн” багууд тус тус эзэлж, шилдэгээр тодорчээ.   Энэ жилийн тэмцээн нь Өндөр уулын бүсийн ургамалын агуулгын хүрээнд явагдаж байгаагаараа онцлог байсан бөгөөд тэмцээний аваргаар шалгарсан МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн оюутны багийн бүрэлдэхүүнд: Удирдсан багш В.Гүндэгмаа /Биологийн тэнхимийн багш/, Биологи 4-р ангийн оюутан Х.Батчимэг, Ж.Нарангарав Биологи 3-р ангийн оюутан Ц.Дашмаа, Д.Отгонцэцэг, А.Бергенгүл нар багтсан байна. Ингээд мэргэжлийн ур чадвараараа шилдэгээ харуулж тэргүүн байрын эзэн болсон В.Гүндэгмаа багштай оюутны багийн хамт олондоо эрдэмтэн багш нар, ангийн найз хамт олны өмнөөс халуун баярыг хүргэхийн зэрэгцээ тэднийг байнга туслан дэмжсэн Биологийн тэнхимийн эрхлэгч доктор Ж.Ариунболд, МБУС-ийн хөтөлбөрин алба, сургуулийн захиргаанд гүн талархал илэрхийлье. 

Т.Дуламрагчаа