МУБИС-ийн анхны Тусгай болон Насан туршийн боловсролын багш нар төгсөж эхэллээ


Энэ 7 хоногт МУБИС-ийн бакалаврын 2018-2019 оны хичээлийн жилийн ӨВЛИЙН ТӨГСӨЛТ амжилттай болж байна. Боловсрол судлалын сургуулийн Өвлийн төгсөлтийн арга хэмжээ 2019 оны 1-р сарын 31 ны өдөр ёслол хүндэтгэлээр дүүрэн болж, сургуулиа 3,5 жилээр амжилттай төгсөгчид маань бакалаврын диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн /БоСС/ хувьд энэ удаа Монголын анхны БАГШ-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ, БАГШ-ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ мэргэжилтнүүдийг төгсгөж байгаа нь онцлог нэгэн үйл явдал байв. Ийнхүү БоСС-ийг нийт 101 оюутан төгссөний 47 -Нийгмийн ажилтан, 20- Сэтгэл судлаач, Насан туршийн боловсролын багш, Тусгай хэрэгцээт боловсролын багш болон уг мэргэжлийн хөрвөх багш мэргэжлээр нийтдээ 34 мэргэжилтэн амжилттай төгсөн ажлын талбарт гарлаа. МУБИС-ийг 3,5 жилээр амжилттай төгсөж байгаа нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэн, цаашдын тань ажил, амьдралд их амжилтыг нийт эрдэмтэн багш нарынхаа өмнөөс хүсэн ерөөе.