ОХУ-ын Алс байгалийн мужийн төлөөлөгчид айлчлав


Монгол Улсын Боловсролын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаагийн урилгаар ОХУ-ын Алс байгалийн мужийн мэргэжлийн сургуулиудын захирлуудын удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд –Читийн багшийн коллежийн захирал Алешкина Татьяна Владимировна ,Читийн Худалдаа, нийтийн хоолны сургуулийн захирал Степанов Владимир Алексеевич, Читийн Төмөр замын коллежийн захирал Васильев Александр Сергеевич , Шилкинскийн лицей сургуулийн захирал Александров Сергей Георгиевич,Могойтуйскийн хөдөө аж ахуйн техникум, Агинскийн багшийн коллежийн захирал Зандараев Батор Баясхаланович, Забайкальскийн горный коллеж, Забайкальскийн мэргэжлийн технологи, үйлчилгээний техникумийн захирлууд зочлов.

Төлөөлөгчдийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа, Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирал Л.Ганцэцэг  нар хүлээн авч уулзан МУИС-ийн танилцуулга, цаашдын зорилтууд, хамтран ажиллах боломжуудын талаар саналаа харилцан солилцов.

Уулзалтын явцад талууд өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй сорилтууд, дээд, мэргэжлийн боловсролын салбарын хууль эрх зүйн орчны зарим онцлогууд, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг харилцан ярилцаж багшлах боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудын сайн туршлагад тулгуурлан оюутан, багш харилцан солилцох,хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцон хамтран ажиллахаар санал нэгдэв.

ОХУ-ын Буриад улсын Чита мужийн Багшийн коллежийн удирдах ажилтан, эрдэмтэн багш нарын төлөөлөл өнөөдөр МУБИС-д ажлын айлчлал хийлээ.

Гадаад харилцааны алба