“Уран байгалийн зүүд" сэдэвт үзэсгэлэнгээ толилуулав


Багшийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор З.Баярмагнай өөрийн 2018 онд урласан уран зураг, зураасан зураг, инстоляци, фото зургийн бүтээлүүдээрээ "Уран байгалийн зүүд" сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэнгээ хамт олон, шавь нар, үзэгчдэд 10-р сарын 26-31 ний өдрүүдэд амжилттай толилууллаа. Сургалт эрдэм шинжилгээний нөр их ажлынхаа зэрэгцээ өөрийн олон талын ухааны ураа гарган бүтээсэн үзэсгэлэнг олон үзэгчид маш сонирхон үзэж талархлаа илэрхийлж байв. Хүндэт эрдэмтэн багшдаа баяр хүргэн, цаашдын тань уран бүтээл болон эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.