"Хүндэт доктор", "Хүндэт профессор" цол хүртээх ёслол болов


МУБИС-ийн Эрдмийн зөвлөл, МУБИС-ийн БТС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр "Хүндэт доктор", "Хүндэт профессор" цол хүртээх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУБИС-ийн БТС-ийн ахмад багш, дэд профессор, Сагсан бөмбөгийн спортын мастер, БТА, БТС-ийн Тэргүүний ажилтан Наваандоогийн ЦОГТ-д дээд боловсролтой багш бэлтгэх, спортын салбарын мэргэжлийн болон өндөр зэрэглэлтэй тамирчин бэлтгэх үйлсэд он удаан ажиллан хөдөлмөр зүтгэл, авьяасаа зориулж ирсэн гавьяаг өндөөр үнэлэн МУБИС-ийн "ХҮНДЭТ ДОКТОР" цол, МУБИС-ийн БТС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУБИС-ийн ахмад төгсөгч, Цагдаагийн академийн Албаны бэлтгэл тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), цагдаагийн хурандаа, МУГБ Санжхүүгийн Хаянгарваад дээд боловсролтой батлан хамгаалах болон хууль сахиулах салбарт мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмэр, Монголын уламжлалт бие хамгаалах урлаг, түүнийг заан сургах, түгээн дэлгэрүүлэх үйлс, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх үйлсэд оруулж ирсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн "ХҮНДЭТ ПРОФЕССОР" цолыг тус тус хүртээснийг захирлын үүрэг гүйцэтгэгч, ЭЗ-ийн дарга доктор Д.Мандах, БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, МУБИС-ийн ЭШИА-ны доктор Я.Шийлэгмаа нар БТС-ийн эрдэмтэн багш нарын төлөөллийн хамт медиалон, батламжийн гардуулан өгч баяр хүргэн, талархал илэрхийлж, амжилт хүсэв. МУБИС-ийн Эрдмийн хүндэт цол хүртсэн эрдэмтэн багш нартаа баяр хүргэн, нийт хамт олон, шавь нар, гэр бүл, ойр дотных нь хүмүүсийн өмнөөс чин сэтгэлийн халуун баярыг хүргэн сайн сайхныг хүсье.