НХУС-ийн Оюутны хөгжлийн аян үргэлжилсээр


МУБИС-иас 2018-2019 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ аяны хүрээнд НХУС-иас олон арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар байна. Тус аяны хүрээнд “ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ОЮУТАН” арга хэмжээнд цахим эмч Б.Баярбямба 11-р сарын 5-ны өдөр хүрэлцэн ирж “ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫН 5 ХУРУУ АРГАЧЛАЛ” сэдвээр сургалт хийлээ. Энэхүү сургалтаар хийжүүлсэн, сахарын агууламж өндөртэй ундааны хор уршгийн талаар мэдээлэл байдаггүй болон жишээ нь та 500 гр чихэртэй ундаа уухад 12 ширхэг ёотон идсэнтэй тэнцдэг тухай зэрэг эрүүл  мэндэд ач тустай олон мэдээллийг оюутан залуус авсан юм. Мөн “Оюунлаг оюутан” хөтөлбөрийн хүрээнд Амай Монгол Бадарчин, Олон судлалын профессор Ж.Золбаяр НХУС-ийн оюутан суралцагчдад "ОЮУНЫ ХУВЬСГАЛ" сэдвээр сонирхолтой нэгэн лекцийг 11-р сарын 6 ны өдөр уншлаа. Монгол залуусын тэсвэр тэвчээр, эрдэм чадлыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, эх орноо дэлхий дахинаа сурталчлахад бодит хувь нэмрээ оруулж чадсан тэрээр монгол мянга мянган залуусын үлгэр дууриал юм. Ингээд НХУС-ийн хөтөлбөрийн албаны Г.Агиймаа даргатай хамт олондоо нийт оюутан залуусынхаа өмнөөс тэдний сурч боловсрох нөр их хөдөлмөрийн зэрэгцээ илүү их зүйлийг  танин мэдэх, олон талаар хөгжихөд хувь нэмэр оруулж байгаад гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа