Монголын сайхан бүсгүй, жүжигчин А.Баярцэцэг лекц уншив


НХУС-иас Оюутны хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Монголын сайхан бүсгүй, жүжигчин А.Баярцэцэгийн уулзалт лекцийг өнөөдөр зохион байгууллаа. Тэрээр ШУТИС-ийн КТМС-д Маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр тус тус бакалаврын хөтөлбөрийг дүүргэж, Испанийн Мурсиа хотын их сургуульд тухайн үеийн "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдан оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцан амжилттай төгсөж байжээ. А.Баярцэцэг нь Англи, Испани, Франц хэлтэй бөгөөд Miss World Mongolia 2015 тэмцээнд 2-р байр, 2015 оны Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээнд оролцон шилдэг 16-д, 2016 оны Дэлхийн мисс тэмцээнд шилдэг 11-т тус тус шалгарсан. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд жүжигчний карьераа эхлүүлж гадаад, дотоодын дэлгэцийн бүтээлүүдэд сонирхолтой дүрүүд бүтээх болсон юм. Ингээд оюутан залуус дүү нартаа өөрийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж өөдрөг үйлст уриалан мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантралгүй их хөдөлмөрлөж байхыг захилаа. Ингээд эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цууриатуулан, үеийнхэндээ сайхан бүхний үлгэр дууриал болж яваа А.Баярцэцэгтээ нийт оюутан залуус, эрдэмтэн багш нарынхаа өмнөөс талархал дэвшүүлж, амжилт хүсье. Дашрамд уулзалт, лекцийг хөтөлсөн НХУС-ийн Сэтгүүлийн 3-р курсийн оюутан П.Сүрэндээ сурлагын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа