МУБИС-ИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Магистрын бүртгэл: /Зуны улирлын элсэлт/

  • Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр  http://burtgel.msue.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
  • Магистрын хөтөлбөрийн зуны улирлын сургалтын бүртгэл 2019 оны 4 сарын 1 – ээс 2019 оны 4 сарын 30 хүртэл явагдана.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Эхний семестрийн хичээллэх хугацаа: 2018 оны 5 сарын 13-оос 2019 оны 6 сарын 30
  • 1 кредитийн төлбөр 86000 төгрөг
  • Эхний семестрт 12 кредит судална
  • Бүртгэл дууссаны дараа 5 сарын 2-3нд бүртгүүлсэн цахим хаягаар сургалтын талаарх мэдээллийг илгээнэ

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ
  • Голч оноо хүрээгүй тохиолдолд шалгалт өгнө
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
  • Бакалаврын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт    /ХААН банк 5031749242 код 19/      

 

Холбоо барих утасны дугаар: 311547,   77775115 /1039/