Америк багштай англи хэлний сургалт болно


МУБИС багш, суралцагчдынхаа англи хэлний мэдлэг чадвар, түвшинг ахиулах ба англи хэлний заах аргазүйг сайжруулах ажлын хүрээнд АНУ-ын Баруун Вашингтоны Их Сургууль (БВИС)-тай хамтран ажиллах гэрээг 2015 оны 5-р сард байгуулсан ба уг төслийн хүрээнд АНУ-ын БВИС-ийн англи хэл заах аргазүйгээр суралцаж мэргэшсэн шилдэг хоёр төгсөгчийг урьж МУБИС-т бакалаврын төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй 30 оюутанд англи хэл ба англи хэл заах аргазүйн 40 хоногийн зуны сургалтыг 2017.06.19- 2017.07.28-нд зохион байгуулна.

Сургалт 2017.06.19- 2017.07.10-нд МУБИС-н Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль (НХУС)-ийн IV байрны 407 тоотод, 2017.07. 17- 2017.07.28-нд Архангайн Багшийн Сургууль дээр даваагаас баасан гарагт үдээс өмнө явагдана.

Иймд уг сургалтад хамрагдах хүсэлтэй, УБ ба Архангайд хичээл таслахгүйгээр  тогтмол сууж чадах төлөвшил хүмүүжилтэй суралцагчдыг сургалтад бүртгэж 30 оюутныг сонгон авна.  Сургалтыг төгссөний дараагаар сертификат олгоно.

Тавигдах шаардлага:

МУБИС-т 2016-2017 оны хичээлийн жилд төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй бакалаврын I, II, III ангийн оюутан байх
УБ ба Архангайд явагдах сургалтад хичээл таслалгүйгээр идэвх зүтгэлтэй тогтмол суралцах
Сургалтын төлбөр 50 000 төгрөг хувиараа төлнө.
Архангайн Багшийн Сургууль руу ирж очих УБ-Архангай-УБ-н хоёр талын шуудангийн унааны зардал 50 000 төгрөг хувиараа төлнө.
2017.07.16- 07.28-нд Архангайн Багшийн Сургуулийн дотуур байранд үнэгүй байрлана. Харин энэ хугацаанд Архангайд амьдрах хоол, амьжиргааны зардлыг хувиараа төлнө.

Бүрдүүлэх материал:

Дүнгийн тодорхойлолт (автомат машинаас авах)
Цахим үнэмлэхний хуулбар
Сургалтын төлбөр 50 000 төгрөгийг сургалт эхлэх өдөр төлнө. (2017.06.19)
УБ-Архангай-УБ-н шуудангийн хоёр талын унааны зардал 50 000 төгрөгийг 2017.07.03 гэхэд сургалт зохион байгуулж буй багшид бэлнээр тушаах буюу дансаар шилжүүлэх
Жич: Англи хэлний мэргэжлийн бус ангийн суралцагчид бүртгүүлэх хүсэлтээ англи хэл 1, 2-г заасан багшаараа дамжуулж гаргана. Англи хэлний багшийн ангийн оюутнууд дараах бүртгэлийн хүснэгтийг бөглөж bolormaa@msue.edu.mn , B.purevsuren@msue.edu.mn хаягаар явуулна. Англи хэлний багшийн ангиас 10 хүртэл оюутныг хамруулна.

Бүртгэлийн хуудас:

Холбогдох утас: 8957 8770

МУБИС-н 4-р байрны 406, 501, 502 тоот

МУБИС-н НХУС-н Англи, герман хэлний тэнхим (IV- 406 тоот) МУБИС-н Гадаад Хэлний Төв        (IV-501, 502 тоот)