ДУТС-ийн 4-р ангийн оюутан Д.Баясалын "ЭХЛЭЛ" үзэсгэлэн гарав


ДУТС-ийн Оюутны хөгжлийг дэмжих жилд зориулсан "БҮТЭЭН ХӨГЖИХҮЙ" аяны хүрээнд Дүрслэх урлаг дизайны 4-р ангийн оюутан Д.Баясалын "Цэцэг" сэдэвт анхны бие даасан "ЭХЛЭЛ" уран бүтээлийн үзэсгэлэнгээ амжилттай гаргалаа. Түүний уран бүтээлийг мэргэжлийн тэнхимийн багш доктор П.Одпүрэв зөвлөн удирджээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ДУТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа эрдэмтэн багш нар, оюутнуудынхаа хамт хүрэлцэн ирж оролцон баяр хүргэж, амжилт хүсэв. Оюутан Д.Баясалдаа цаашдынх нь сурлага, уран бүтээлийн ажилд нь амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа